Ерөнхийлөгч санал хүргүүлэв
Yүнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, бүтцийн тухай Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсүүд юм байна.
Уг саналд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, танилцуулгатай танилцаад Монгол Улсын Yндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу дараах саналыг хүргүүлж байна.
2004 оны есдүгээр сарын 3-нд Тамгын газрынхаа даргаар дамжуулан танд урьдчилсан байдлаар хүргүүлсэн Засгийн газрын бүтцийн талаархи саналыг дахин авч үзэж, ярилцах хэрэгтэй. Тус саналдаа Засгийн газар 10 яам, 27 агентлагтай ажиллаж болох юм гэж үзсэн билээ.
УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар нухацтай хэлэлцэж, зохистой шийдвэр гаргана гэж найдаж байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай 2004 оны наймдугаар сарын 31-ний Е/39 тоотоор танд явуулсан албан бичигтээ Засгийн газрын байгууллагуудын сүлжээ цомхон чадварлаг байх, тодорхой хүнд зориулж албан тушаал, байгууллага бий болгохгүй байх, илүү шат дамжлага, орон тоог цөөлөх, нийгэмд төрийн оролцоог багасгаж, нутгийн өөрийн удирдлагын байгууллагыг бэхжүүлж, түүнтэй болон иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнтэй түншилж, тэдэнд үйл ажиллагааны боломж, орон зай олгосон бүтэц, бүрэлдэхүүнтэй байх, Засгийн газар нь хүний тоо, нүсэр бүтцэд бус оюуны чадамжид тулгуурлан ажиллахын чухлыг онцлон тэмдэглэснээ дахин дурдъя гэжээ хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.