Залилангийн шинэ хэлбэр гарсан гэх

Иргэн Батчулуун иргэн Мандхайтай танилцсанаасаа хойш багагүй хугацааг цуг өнгөрөөжээ. Хүүхэдтэй хүртэл болгоод амжсан байна. Гэтэл нялх үр нь хорвоод мэндлээд нэгхэн сартай болоход хүүхдийн эцэг гэгч нь, нэг үгээр нөхөр болох Батчулуун хаяад оджээ. Нөхөртэй боллоо хэмээн баярлаж явсан хохирогч залилагчид машин хүртэл авч өгсөн болон багагүй мөнгийг өгсөн байна. Харин албан ёсны болж амжаагүй. Магад хэзээ ч болохгүй нөхөр гэгчийнх нь эд хөрөнгө гэрт нь юу ч үлдээгүй, анхнаасаа юу ч үгүй ирсэн гэнэ. Ийнхүү хохирогч арга ядан хүүхдийнхээ эцгийг гэмт хэрэгтэнд тооцож цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулахад хүрчээ.
-Батчулуун надтай сууна, амьдарна гэж хэлж хүүхэд гаргачихаад надаас өчнөөн төчнөөн мөнгө төгрөг аваад алга болчихсон. Хамгийн сүүлд эмэгтэй дүү Батмөнх гэгчтэй ирээд сар ч хүрээгүй нялх нойтон хүүхэдтэй минь хөөж тууж гэрээс минь зурагт булааж аваад тэр хэрүүлээс болж зугтаад алга болсон. Долоон сартай хүүхэд дээрээ ганц ч эргэж ирэхгүй байж байна.
Төрсөн үрийг нь хүртэл хүнийх хэмээн сэжигтний гэр бүлийнхэн нь үзэж байгаа юм байна. Ийнхүү тэнгэр хол, газар хатуу гэгчтэй тулгарсан бүсгүй цагдаагийн байгууллагын хаалгыг сахих болжээ. Ер нь сүүлийн үед хүүхэд хүртэл гэр бүлийн баталгаа болж чадахгүй байгаа цагт охид бүсгүйчүүд минь өөрсдөө энэ тал дээр илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг энэ дашрамд санамж болгож байна.
/MN-25 телевиз/