Асашёорюү сан хандивын ажлыг зохион байгуулна
Асашёорюү сангаас энэ ажлыг Беслан хотноо болсон алан хядах үйл ажиллагаанд өртсөн иргэд хүүхдүүдэд зориулан хандивын аяныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Хандивын аянд томоохон компани, хувь хүмүүсийг идэвхтэй оролцохыг уриалсан уриалга гаргажээ.
Өнөөдрөөс эхлэн энэхүү сангаас зохион байгуулж байгаа хандивын ажиллагааг дэмжиж байгаагаа их аварга Дагвадорж илэрхийлсэн байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр амь үрэгдсэн хүмүүс, хүүхдүүдэд зориулсан тусламжийн ажлынх нь тухай япончуудад зориулан ярилцлага өгч байгаа гэнэ.
Асашёорюү сан урлагийнхантай хамтран хандивын тоглолтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Голомт банкинд өнөөдрөөс эхлэн данс нээсэн байгаа гэнэ. Өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн болон мөнгөн тусламжийг явуулах боломжтой юм байна. Хандивын аян 10 хоног үргэлжилнэ.
/MN-25 телевиз/