Yрчлээс зуны улиралд илүү үүсдэг
Ялангуяа зуны цагт арьс маш их хуурайшиж, хурц наранд нарны шил, бүрх малгай өмсөхгүй хөмсгөө их зангидаж, нүдээ онийлгож явснаас үрчлээс үүсэх гол хөрс болно. Мөн үүссэн үрчлээс зуны улиралд улам тод ажиглагддаг. Учир нь хүний нүүрний арьс жигд борлон, харин үрчлээс үүссэн хэсгүүд наранд өртөхгүйгээс арьсны өнгө их ялгарна. Иймд зун нүүр болон нүдэндээ чийгшүүлэгч ихээр агуулсан тос хэрэглэж, нарны шил, халхавч байнга хэрэглэж занших нь чухал.
Хэрэв нүдний эргэн тойронд үрчлээс үүсвэл
Нөхөн сэргээх үйлчилгээтэй, чийгшүүлэгч ихээр агуулсан тос түрхэх хэрэгтэй. Ийм үйлчилгээтэй тос нь Actiү гэсэн тэмдэгтэй байдаг. Манай эмэгтэйчүүд нэг төрлийн нүүрний нүдний орчмын бүх хэсэгт нялж түрхдэг. Энэ нь нүдний орчмын арьсанд тэжээл өгөх нь бүү хэл, суларч унжих гол нөхцөл болдог. Иймээс нүдний зовхины тусгай зориулалттай тос хэрэглээрэй.
Нүд хавагнаж, улайсан бол
Хурц нар, нойр муутай явах, пиво ихээр уус асн үед нүд бүлцийж хавагнадаг. Энэ тохиолдолд шинэхэн төмсийг үрж жижиглээд нүдэндээ маск тавиарай. Энэ маск нь нүдний улайлтанд ч сайн.