Нээлттэй парламент сэдэвт чөлөөт уулзалт боллоо
Киноны дэлгэцнээс Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан нар өөрсдийнхөө болоод ангийнхаа нехдийн залуу цагийн дүр төрхийг эргэн харж үе үеийн гишүүдийг дурсацгааж байв. Парламент, сэтгүүлчид хүйн холбоотойг ч хэлж байсан. Парламентын сурвалжлагч байсан Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол гишүүн Ша.Батбаяр бүрэн эрхээ дуусгасныхаа дараа сэтгүүлчдийн эгнээнд шилжсэнийг жишээ болгосон юм. Эрхэм гишүүд телевизийн камер харахаараа хурц үг хэлэн ширээ шааж ардын баатар болох гээд байдаг гэм бий тул Англи зэрэг орны парламент хуралдааны уур амьсгалыг алдагдуулахгүйн үүднээс зөвхөн радиогоор нэвтрүүлдэг жишиг байдгийг дурдлаа. Дараа нь УИХ-ын удирдлагууд сэтгүүлч, сурвалжлагчдын асуултад хариуллаа.
-Эрх барьж буй намын дарга Ерөнхий сайд болдог жишиг манайд бий. Харин намын дарга УИХ-ын дарга байх нь хэр зохистой вэ?
Н.Энхбаяр -Парламент болгонд янз бүр байдаг. 1996-2000 оны парламентад МСДН-ын дарга Р.Гончигдорж УИХ-ыг даргалж байсан. Урьд өмнө байгаагүй зүйл биш, хоёр дахь тохиолдол. Ерөнхий сайдаар ч одоо парламентын гишүүн биш, намын дарга биш хүн томилогдоод ажиллаж байна. Төр, засгийг шуурхай байгуулах үүднээс зөвшилцлийн замаар асуудлыг шийдэж байгаа. Хоёр том улс төрийн хүчнийг тогтвортой байлгах үүднээс УИХ, Засгийн газрыг ингэж бүрдүүлээд байна.
-УИХ-ын сонгуулийн маргаантай хоёр тойргийн дүн эцэслэн гараагүй байна. Гэтэл МАХН хамгийн олон суудал авсан гэдгээрээ УИХ-ын даргыг өөртөө авсан. Хоёр тойргийн дүн эвслийн талд гарчихвал байдал өөрчлөгдөх үү?
-Тухайн үед тангараг ергөсөн гишүүдийн тоогоор авч үзвэл олонхи болсон хүчин байгаагүй. Одоо байгаа 74 гишүүний 36 нь МАХН-ын, 34 нь эвслийнх. Хамгийн олон суудал авсан гэдэг нь одоогоор МАХН. Асуудлыг хуульд нийцүүлж шийдсэн. Хоёр тойрог нөгөө талд шийдэгдлээ ч гэсэн 36 л болно. Олонхи болох хүчин байхгүй.
Өнөөдрийн бий болсон бүтцийг эвдэхээр зүйл болохгүй. Тогтвортой байдлыг хадгалж ажиллах болно. Тогтворгүй байдлаас аль болох болгоомжилсон чиглэлээр ажиллажбайна.
С.Оюун -Хамгийн олон суудал авсан хүчин одоогоор тодорхои бус. Сонгуулийн эцсийн дүн гарахад тодорхои болно. Маргааныг шүүхээр хэлэлцэж байгаа үед тер, засгаа шуурхай байгуулах үүднээс УИХ-ын даргын асуудлыг шийдсэн. Хоёр тал хамтран төр, засгаа бай-гуулъя гэсэн зөвшилцлийн үүднээс шийдсэн асуудал.
-МАХН нэрээ солих тухай яригддаг. Хэзээ солих вэ?
Н.Энхбаяр -Намын нэрийн тухай асуудал байнга яригддаг. Тодорхои түүхэн цаг бүрдэхэд намын их хурал дээр ярих байх.
-Тер, заегийг хоёр хоёр жилээр ээлжлэн барина гэсэн заалт Гэрээнд орсныг юу гэж ойлгох вэ. Төр, засаг тогтвортой ажиллахад сөр-гөөр нөлөөлөхгүй юу?
Н.Энхбаяр – Засгийн газрын тогтвортой ажил хамгийн чухал. Янз янзын байдлаар тогтворгүй болгох нь сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ зөрчилтэй хоёр зүйл бий. Олонхи суудал авсан намтай „үед Засгийн газар тогтвортой, алдаа дутагдалгүй ажиллах
ёстой. Тодорхой хариуцлагыг тэр хүчин Засгийн газартайгаа хамт үүрээд явдаг. Хариуцлагаа хүлээдэг. Өнөө-дөр аль ч хүчинд олонхи суудал байхгүй. Хоёр тал хамтарч төр, засгаа байгуул-сан. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-аа хариуцаж ажиллана гэдэг нь сүүлдээ бие бие рүүгээ хариуцлагыг чихэх байдал үүсгэж болзош-гүй. Гишүүд хариуцлага хүлээнэ, хүлээхгүй гэж ярина. Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж, хамтын хариуцлагын зарчмыг хүлээж, ачаагаа тэнцүүлэх үүднээс олон улсын жишигт байдаг ээлжлэн төр, засаг барьдаг зарчмыг хэрэгжүүлэх тухай ярьж байна. Манайхны явж туршлагыг нь судалсан Израильд Ерөнхий сайдаа хоёр хоёр жилээр ээлжлэн авдаг. Ерөнхий сайд, шадар сайд хоёроо ээлжлэн сольдог зарчим тогтсон байна. УИХ, Засгийн газраа хоёр хоёр жилээр ээлжилнэ гэж байгаа. Ингэж хамтын хариуцлага тогтоно. Үүнийг зөвшилцөж хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Хүч тэнцсэн үед хамтын хариуцлагаа ээлжлэх нь зөв. Хариуцлагыг хоёулаа үүрч байгаа тул тогтвортой ажил-лахын төлөө ингэх нь зүйтэй. С.Оюун -Үүнийг өнгөр-сөн пүрэв гаригт эвслийн бүлгийн хурлаар хэлэлцсэн. Анх зөвшилцөж эхэлж байхад МАХН-аас УИХ-ын даргыг сонгож эвслээс Ерөнхий сайдыг томилно гэсэн. Гэтэл сүүлд хоер жилээр ээлжлэх гэсэн ийм зүйл орж ирсэн тул эвслийн бүлэг хүлээж авах-гүй гэсэн байр суурьтай. Хоёр талын байр суурь нэг мөр болоогүй байна. Эвслийн бүлэг даваа гаригт дахин хэлэлцэнэ. Хамтын хариуцлага хүлээнэ гэдгийг 74 гишүүн гарын үсэг зурсан Тунхаглалд илэрхийлчихсэн байгаа. Ерөнхий сайд эвслээс байхад шадар сайд МАХН-аас томилогдоно. Эрх нь бараг ижил. Гэтэл сүүлд өөр зүйл орж ирсэн. Хоёр хоёр жилээр ээлжлэх гэдгийг эхэлж ярьж байж зөвшилц-лийг хийнэ.
Харин энэ асуудлыг то-хиролцож чадахгүй бол Засгийн газрыг байгуулах үйл явц удаашрах вий. Ирэх нэг дэх өдрөөс нааш байр суу-риа илэрхийлж чадахгүй нь.
-С.Зориг агсны амь насыг бурэлгэсэн хэргийн илрүүлэлт ямар байгаа вэ?
Н.Энхбаяр -Бид Засгийн эрх барьж байхдаа тодорхой хөшүүрэг болгох үүднээс мөнгө төгрөг амлах зэргээр ажилласан. Харамсалтай нь хэргийн эзэд тодроогүй байна. Ажлын хэсэг ажиллаж байна. Цаашид ч байнга шахаж шаардаж ажиллах болно.
С.Оюун -Олон улсын парламентын холбооны хоёр зөвлөмж бий. Эдгээрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, дэд дарга асан Ж.Бямбадорж нарт асуудал тавиад хэрэгжээгүй. Ажилд хөндлөнгөөс орох боломжгүй гэдэг. Нарийн мөрдөн байцаалтад нь оролцож заахгүй ч дэмжихийг нь дэмжээд, шахахыг нь шахаад ажиллах боломжтой. Олон улсын шинжээч ирүүлэх зөвлөмж бас байдаг. Тэднийг авчраад нэмэр болхгүй гэхэд лав саад болохгүй. Хэрэв энэ захиалгат аллага байсан бол түүн шиг хэргийг илрүүлж байсан газруудаас ирүүлсэн санал байдаг. Энэ асуудлыг дахиж тавина. Хэрэг гараад зургаан жил болж буй ч илрэх горьдлого тасарлаа гэж болохгүй. Энэтхэгт Ражив Гандийг хөнөөсөн хэрэг зургаан жил өнгөрөөд долоо дахь жилдээ илэрч байсан.
-Шатахууны үнийн өсөлтииг яавал хязгаарлаж болох вэ?
-Н.Энхбаяр -Зөвхөн ОХУ гэлгүй өөр газраас бензин шатахуун оруулах нөхцөл боломж хайх ёстой. Дэлхий нийтэд нефтийн үнэ өсч байна. Импортын татварыг багасгах замаар үнэ нэмэгдэхээс сэргийлж болно. Засгийн газар энэ асуудлыг судлаж байна гэж сонссон.
-Иракт цэрэг илгээсэн нь зөв үйлдэл үү. ОХУ-д төлөх их өрийг шийдэхдээ Мон-голбанкнаас мөнгө гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон уу?
Д.Лүндээжанцан -Иракт цэрэг явуулсан, их өр дарсан гэх мэт асуудлаар яриа гарч байна. Эдгээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөв-лөмжөе гаргаж Засгийн газар эрх хэмжээнийхээ хурээнд шийдсэн асуудал. УИХ-ын хаалттай хуралдаан хийж их өрийг шийдсэн. Иракт цэрэг явуулахын өмнө хууль ба-талж эрх зүйн орчинг бүр-дүүлсэн. Засгийн газар хол-богдох шийдвэрээ гаргасан. Монгол Улсын үндэсний яз-гуур эрх ашигт нийцсэн чухал ажил болсон. Эргэлзээ тээ-нэгэлзээ, олон улсын харил-цаанд сэв суух зүйл байхгүй. Н.Энхбаяр -Зэвсэгт хүч-нийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцуулах гэж байдаг. Манайхан сэргээн босгох үйл ажиллагаанд нь оролцоЖ байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр нухац-тай хэлэлцэж шийдсэн. Нийт Монгол Улсын эрх ашгийг харгалзаж хийсэн ажил. Их өрийг шийдсэн нь ОХУ-тай хийсэн томоохон амжилт. УИХ өөрөө бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн. Хаалттай хуралдааны хувьд мөнгө төгрөгний асуудлыг нууцаар хэлэлцдэг. Мөнгөний ханш унах гэх мэт асуудалд хүр-гэхгүйн тулд ингэдэг. Тэр үед ам.доллар төгрөгийн ханш хэлбэлзэнэ гэх мэт зүйл бичиж байсанаГэвч тэгээгүй. Монголбанкны вапютын нөөцөөс мөнгө гаргах хувилбар
байдаг. Засгийн газар эргэж төлөх нөхцөлгүйгээр мөнгө гаргасан бол хүнд цохилт болох байсан. Иймд Засгийн газар арван жилийн хугацаанд мөнгө дайчлан тодорхой хэмжээний мөнгийг хүүгүй буцааж төлөх шийд гаргавал эдийн засагт доргилт болохгүй юм байна гээд эргүүлж төлөх нөхцөлийг шийдсэн. ОУВС-ийн өөр байр суурь гэвэл хүүгүй биш хүүтэй буцаах ёстой, мөнгөний бодпогод нөлөөлж болзошгүй гэдэг. Зээл тусламжаар нэг жилд авч байгаа мөнгөнөөс ч бага үнээр XX зууны Монголын хөгжил дэвшлийн өрт-гийг хааж чадсан.
Асуулт хариулт ийнхүү өрнөлөө. Завсар чөлөөнд нь УБХ-ын үеийн сонин үйл явдлуудаас гишүүн Д.Лүндээжанцан ярьж хөгжөөж байв. Р.Гончигдорж дарга нэг асуудлаар гурван удаа л санал хураалгах ёстой атал 17 удаа санал хураалгаж байсан, 1990 онд октябрийн баярыг тэмдэглэх эсэх асуудлаар хоёр хоног маргасан, Монгол Улсын Ерөнхийлөгч уугуул иргэн байна гэсэн хуулийн заалтаас болж зарим гишүүн хурал хаясан, шөнө дөл болтол хуралдаж маргаж маргачихаад ганц том шар автобусандаа чихэж суугаад инээлдээд явдаг байснаа тэрбээр дурслаа.
(өдрийн сонин 2004.09.13 226)
Судлаач Д.Ганхуяг