Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай өргөн барилаа

Засгийн газрын бүтцэд 13 яам ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Шадар сайд, дээрх яамдын эрхлэх асуудлыг хариуцсан сайд нар болон хоёр эрхэлсэн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нийт 18 гишүүн байхаар төсөл боловсруулжээ. Яам-дыг дурдвал Ерөнхий чиг үүргийн яамдад Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам орно. Чиглэлийн яамдад Байгаль орчны яам, Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Түлш, эрчим хүчний яам, Үйлдвэр худалдааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө ажахуйн яам, Эрүүл мэндийн яамд ажиллахаар төсөлд тусгажээ. Засгийн газрын бүрэл-дэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын шадар сайд, Засгийн газрын гишүүн-Байгаль орчны сайд, Засгийн газрын гишүүн-Батлан хам-гаалахын сайд, Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын сайд, Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд, Засгийн газрын гишүүн-Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын гишүүн-Сангийн сайд, Засгийн газрын гишүүн-Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газрын гишүүн-Үйлдвэр худалдааны сайд, Засгийн газрын Гишүүн-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нар ажиллахаар төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
(өдрийн сонин 2004.09.11 225)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button