МАХН-ынхан ээлжлэн УИХ, Засгийн газраа толгойлно гэж зүтгэжээ
Иймээс Засгийн газрын бүтцийг хэзээ мөдгүй УИХ-аар хэлэлцэн батлах нь гэгдэж байсан. Өчигдөр л гэхэд 15.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдаж бүтцийн асуудал хэлэлцэнэ гэсэн зар түгэв. Гэвч яг энэ цагт УИХ дахь МАХН-ын бүлэг хаалттай хуралдаж эхлэв. Эвслийн бүл-гийн гишүүд Бид асуудлаа хэлэлцээд шийдчихсэн. МАХН-ынхныг л хүлээж байна гэсэн байр суурьтай бөөн цөөнөөрөө холхиж, Зас-гийн газрын жигүүр буюу Ерөнхий сайд, түүний зөв-лөхүүдийн өрөөгөөр хэл хө-дөлгөөн ихтэй байв. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржч зарим нэг гишүүдийг дуудаж уулзаж байгаа харагдсан.
Харин МАХН-ын бүлгийнхэн хаалттай хуралдсанаар Засгийн газрын бүтцийн асуудал хойшлогдож магадгүй гэсэн анир сонсогдов. Тэд Зөвшилцөл-3 хэмээх баримт бичгийг эвслийнхэнд санал болгосныг манай сонин мэдээлсэн. Үүнд Засгийн газрын бүтцийг заавал Их эвслийн гэрээ хэмээх баримт бичигтэй цуг батлана гэсэн чагт тавьсан бөгөөд урьд нь нэг их хөндөгдөж байгаагүй УИХ, Засгийн газраа талууд хоёр, хоёр жилээр ээлжлэн толгойлно гэсэн санал гаргаснаа бүлгээрээ хэлэлцэж байгаа аж. Израиль улсад туршлага судлаад ирсэн эрхмүүд ийм туршлага байдаг талаар мэ-дээлээд өнгөрсөн. Ердөө л өнгөрсөн долоо хоногоос ээлжлэн засаг толгойлох санаа цухалзуулж эхэлснээ ийнхүү ажил хэрэг болгохоор зүтгэж байгаа нь зөвшилцөл болон Засгийн газрын тан-химаа байгуулахад нэлээд тээг болж магадгүй бололтой. (өдрийн сонин 2004.09.11 225)