Анхны тусламжийн өдрийг анх удаа тэмдэглэнэ
Анхны туслам-жийн өдрийг манай улсын хувьд энэ жил анх удаагаа тэмдэглэх гэж байгаа бөгөөд цаашид уламжлал болон тогтох юм.
Улс үндэстэн хоорондын зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлага болон байга-лийн гамшиг, ахуйн ослын улмаас гэмтэж бэртсэн хү-мүүст анхны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай хүр-гэж чадсанаар амь насыг нь аварч болдог аж. 1839 оны гуравдугаар сарын 8-нд Итали, Францын армийн байлдааны үеэр олон цэрэг анхны тусламж авч чадалгүй нас барж байгааг харсан Анри Дюнан найз нөхдийн хамт шархадсан цэргүүдэд тусалж
эхэлжээ. Түүхэнд Солферинб-гийн хэмээн нэрлэгдсэн энэ тулаанаас Олон улсын улаан загалмайн хөдөлгөөн эхтэй аж. Харин манайд Улаан загалмайн нийгэмлэгийн эх суурь нь 1939 оны Халх голын дайны үеэр шархадсан цэргүүдэд тусламж үзүүлэх, цус өгөхөөс эхлэн тавигдсан гэж үздэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2003 оны гаргасан статистик судалгаагаар жил бүр 15-44 насны 1,2 сая хүн осол гэмтлээс болж нас бардаг байна. Харин 50 сая хүн дээрх шалтгаанаар тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн тоо байна. Манай статистикчдын гаргасан судалгаагаар Монголд жилд ослоор 2089 хүн хорвоогоос хальдгийн 80 хувь нь эрчүүд гэсэн харамсалтай тоо гарчээ.
Хэн хэзээ ч осолд орохгүй гэсэн баталгаа байхгүй тул тухаин үед таны хажууд баи-гаа нэгнийг анхан шатны тусламж үзүүлэх чадвартай бол-гохын тулд энэ талын мэдээ-лэл,сурталчилгаа, хичээлийг олон нийтэд заадаг аж. Энэ ажилд сайн дурынхан чухал үүрэгтэй хэмээн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд хэвлэлийн хурлын үеэр ярьж байлаа. Ер нь анхны тусламж гэдэг нь алив осол гэмтэл, гэнэтийн аюулын үед эмнэлгийн тусламж ирэх хүртэл еертөө болон нөхөртөө үзүүлж байгаа тусыг хэлдэг байна. Үүнийг жирийн иргэд эзэмсэн байх шаардлагатай хэмээн хэвлэлийн хурал зохион бай-гуулагчид мэдээллээ. Энэ хурлыг Монголын улаан загалмайн нийгэмлэг, Яаралтай тусламжийн төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.
(өдрийн сонин 2004.09.11 225)