АПУ-гийн шар айрганууд Алтан медаль хүртжээ
Наим дахь жилдээ зохиогдож буй энэ удаагийн олон улсын үзэсгэлэн яармагт дотоод гадаадын нийт 100 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжүүд оролцлоо. Энэ удаагийн үзэсгэлэнд 80 жилийнхээ ойн баярыг удахгүй тэмдэглэх гэж буй Хүнсний ууган үйлдвэр АПУ ХК тун амжилттай оролцсоныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Туе компанийхан өнгөрсөн жил энэхүү үзэсгэлэнд шинэхэн Хархорин, Алтанговь, Боргио, Алтай шар айргуудаа хэрэглэгч олондоо танилцуулж, үзэсгэлэнгийн дээд шагнал болох Гран При-г авч байсан бол өдгөө дээрх шар айргууд нь аль хэдийнээ олонд танигдаж, хэрэглэгчдийн гол хэрэглээ болсон төдийгүй Импортыг орлох шилдэг шар айраг номинацид шалгарч, алтан медаль хүртлээ. Тансаг зэрэглэлийнх гэгддэг
Алтанговь, Хархорин шар айргуудынхаа сав баглааг саяхнаас өөрчилж 0.33 литрээр савлаж эхэлсэн нь хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцжээ. Туе компанийнхан шар айргууд-даа шагнал аваад зогсохгүй АПУ-Цэвэр ус нь шилдгийн шилдгээр шалгарч Алтан зураасан код өргөмжлөл, Алтан зураасан код логог бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол дээр хэрэглэх эрхтэй болсон байна.
(өдрийн сонин 2004.09.13 226)