Ерөнхий сайд мэдээлэл холбооны салбартай танилцлаа
Энэтхэгийн Ерөнхий сайд Важпайн нэрэмжит Мэдээлэл холбоо технологийн сургуульд зочилсноор энэ өдрийн танилцах ажил нь эхэллээ. Тус сургууль 2002 онд нэг сая ам.долларын төсөл хэрэгжүүлж компьютерийн хэд хэдэн лаборатор, танхимтай болжээ. Танхимууд өндөр хурдын интернэтэд холбогдож одоогийн байдлаар 12 ймагтай алсын зайнаас харилцах боломжтой болсон аж.
Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Хэнтий, Дорноговь, Говь-Алтай, Эрдэнэт, Баянхонгор аймгийнхантай интернэтээр шууд холбогдож өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн ажилтай нь танилцав. Аймгуудтай шууд холбогдсон албаныхан орон нутгийнхныг заавал тэндээс дуудаж ажил удалгүй энэ маягаар зөлөгөө өгч болох юм байна хэмээн олзуурхаж байв.
Ерөнхий сайдын дараагийн зочилсон байгууллага мэдээлэл технологийн компаниуд юм. Бидний сайн мдэх Ангууч, Бяцхан тархи зэрэг программыг зохион бүтээсэн Спикер групп компанийн бүтээгдэхүүний жилийн орлого нь 100 сая төгрөг гэнэ. Мөн тус компанитай нэг газар байрладаг Старсофт, Е Монгол, ЕСМ, Sky power media зэрэг компанийн орлого ч дээрхээс дутахгүй аж. Мэдээллийн компаниуд нэг газар төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг байна. Ерөнхий сайд тэднийг Ганц жижиг өрөөнд байрладаг мөртлөө жилд 100 сая төгрөгийн орлого олдог ийм цомхон бүтэц мэдээлэл технологийн компанид л байна. Бид цаашид Эрдэнэт шиг үйлдвэр байгуулж байхаар 3-4 ийм үндэсний парк байгуулах нь зөв гэж өгүүллээ.
Тэдний ажилтай танилцах явцдаа Ерөнхий сайд Бид өрөөнөөсөө гаалийн бүрдүүлэлт хийдэг болсон нь авилгыг арилгах нэг арга болж байна. Цаашид гааль, шүүх, татвар гээд авлига ихтэй гэж яригддаг байгууллагуудад үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгснээр авлигатай тэмцэж чадна хэмээн онцолсон.
Тэрбээр үүрэн телефоны анхдагч оператор Мобиком корпорациар орлоо. Тус компанийн ерөнхий захирал Г.Баттөр ажил байдлаа танилцуулахын сацуу шинээр нэвтрүүлж буй хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ, интернэт телефоны талаар товч танилцуулсан.
Монголын бүх нутгийг хамарсан сүлжээтэй Монголын цахилгаан холбоо компанийн ажилтай танилцах үеэр нэлээд асуудал хөндөгдөж байв. Yүрэн телефоноос суурин утас руу ярихад мөрддөг үнийн асуудал нэлээд анхаарал татав. Гар утаснаас суурин утас руу бараг ярьдаггүй атлаа суурин утаснаас гар утас руу их ярьдаг хэрнээ үнийн хуваарилалт нь 25, 75-ын харьцаатай аж. Өөрөөр хэлбэл, үүрэн телефоны компани нэг минутын ярианы төлбөрөөс 35, МЦХ компани 15 төгрөг хүртдэг гэнэ. Энэ жишгийг адил болгох талаар МЦХ компанийн захирал О.Шаалуу Ерөнхий сайдад уламжлаад авсан.
Ц.Элбэгдорж тэргүүтэй албаныхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газраар хамгийн сүүлд зочиллоо. Тус газрын нарны зайн үйлдвэртэй танилцсан бөгөөд манайх шиг тархай бутархай суудаг хүмүүсийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахад энэ зай тодорхой үүрэг гүйцэтгэх болно гэж ярьж байсан.
/Өнөөдөр, 2004, 09.13, 214/