Монголд биднийг хүлээж авах чадвар бий болоогүй байна

Тиймээс ижил хүйстэнтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болж, бэлгийн харьцаанд орогсод маш нууцлаг ертенцөд амьдардаг. Тэдний нууцлаг амьдралд нэвтрэхийн тулд эрүүл мэндийн Залуус төвийг зорьж нэгэн гей залуутай уулзлаа. Дээр хэлсэнчлэн Монголын нийгэм тэднийг хүлээн зөвшөөрдөггүй тул өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав.
Уучлаарай, таны зургийг сонинд нийтэлж болох уу?
Юу гэж болох вэ.
Яагаад?
Монголд биднийг хүлээж авах чадвар бий болоогүй байна. Ах дүү, хамаатан садан, хамт олон сонин дээр ингээд гарчихвал ёстой аймаар юм болно шүү дээ.
Та өөрөө гомо хүн мөн үү?
Гомо биш гей гэж хэлж байгаарай. Манай төвд ажиллагсдын 70, 80 хувь нь гей байх ёстой. Тэгэхгүй бол бусдыгаа ойлгоход хэцүү шүү дээ.
Танай төв яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
Эрүүл мэндийн чиглэлээр л үйл ажиллагаагаа явуулдаг. ДОХ, БЗХӨөөс хэрхэн сэргийлэх вэ гэсэн чиглэлээр сургалт явуулж, мэн итгэлтэй утсаар зөвлөгөө өгдөг.
Албан ёсны бүртгэлтэй юү?
Бүртгэлтэй.
Хичнээн гишүүдтэй вэ?
Манайх гишүүнчлэлгүй шүү дээ. Гэхдээ Хүний эрхийн хороо, НҮБтай хамтарч ажилладаг. Австрали болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч ажиллаж байгаа.
Санхүүжилтээ хаанаас авдаг юм бэ?
ДОХтой тэмцэх үндэсний сангаас санхүүждэг.
Танайхыг нийтэд зориулсан ганц нэгхэн ажил зохиодгоос өөрөөр илүү гардаггүй гэж дуулсан?
Хүрээлэл дотроо буюу төв дээрээ өдөр бүр ямар нэг үйл ажиллагаа тогтмол явуулдаг л даа. Харин нийтэд чиглэсэн ажил хараахан хийгээгүй байгаа. Тэгээд ч хамаагүй хийж болохгүй шүү дээ. Гэхдээ бид нэн тэргүүнд сэтгүүлчидтэи эхлээд хамтарч ажиллах бодолтой.
Ижил хүйстнүүдийн эрх зөрчигддөг нь манай нийгэм уг үзэгдлийг хүлээж авах чадвар тогтворжоогүйтэй холбоотой байх. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Яг үнэн. Гэхдээ ерээд оныг бодвол гайгүй болж л байна. Хүмүүс гадаад, дотоодод их аялж юм ойлгож эхэлж байх шиг. Гэхдээ л Монголын хувьд энэ нь далд асуудал л даа. Гей гэхээр л гаж донтой, тэнэг хүмүүс шигээр ойлгож, үзэн ядаж, хэл амаар доромжилдог явдал энүүхэнд.
Гомо гэхээр л монголчууд хамгийн түрүүнд гомо Нараа, Гамбууш хоёроор тэ сөөлдөг. Энэ хоёр Монголын ижил хүйстэнтэйгээ явалдагсдын дундаж дүр төрх мэн үү?
Биш. Өөрсдийнх нь биеэ авч яваа байдал биш ээ. Гей гэдгийг тэр хоёроор төсөөлж болохгүй.
Талийгаач дуучин Төмөрийн үхлээс хойш ямарваа нэг дуулиантай гэмт хэрэг гарахад хамгийн түрүүнд гомочууд шалгалтад өртдөг гэж дуулсан. Энэ нь гомо хүмүүсийн бүртгэл Цагдаагийн газарт байдагтай холбоотой юу?
Цагдаагийн ерөнхий газар ч бил үү, Эрүүгийн цагдаагийн газар ч бил үү, лав л бүртгэлТэй байдаг гэж дуулсан. Ер нь тэгж дуудаж шалгадаг юм билээ. Тиим ч учраас бид хуулийн зөвлөхтэй болох гэж байгаа. Цөөнхөд яаж хандахыг хууль дүрмэндээ юу гэж заасан байдгийг мэдэхээс гадна өөр олон зүйлд зөвлөхтэй байх хэрэгтэй юм билээ.
Монголд ДОХ-оор нас барсан анхны хүн нь гомо байсан. Гомочууд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд амархан ордог гэж ярьдаг. Танай байгууллага энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?
ДОХоор нас барсан анхны хүнийг гомо байсан гэж сонссон. Гэхдээ сайн мэдэхгүй ш дээ. Тэгэхээр хамаагүй ингэж ярьж болохгүй байх. Сүүлийн үед урьдахаа бодвол хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох зэрэг асуудал гайгүй болсон. Ихэвчлэн бэлгэвчтэй харьцаанд ордог. Манай байгууллага эндээ эмчтэй, сэтгэл зүйчтэй, эмнэлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагддаг л даа.
Танай төвийнхөн дотор гэр бүлтэй хүмүүс байдаг уу. Бусдаас ижил хүйстэндээ татагддагаа нуухын тулд гэр бүлийн харьцаанд ордог гэлцдэг?
Яахын тулд гэр бүлтэй болдгийг нь сайн мэдэхгүй юм. Гэр бүлтэй хүн олон байдаг шүү дээ.
Гомо буюу гей эрчүүд ДОХ-ын эмзэг бүлэгт багтдаг. Тиймээс тэдгээр гэр бүлтэй хүмүүсийн гэр бүлийг ч энэ бүлэгт хамаатуулж үзэх ёстой гэж бодох юм?
Тиим шүү. Энэ нь зөв асуудал л даа. Тэднийг бас багтааж үзэх хэрэгтэй.
Ижил хүйстэнтэйгээ явагсдыг эмнэлгиин үзлэгт албан шахалтаар оруулах нь тухайн хүний эрхийг зөрчиж байна гэж ойлгож болох уу?
Тэгж ойлгож болно. Өөрөө дургүйцэж байхад нь хүчээр үзлэгт оруулна гэж болохгүй шүү дээ.
Та нар гадуур явахдаа энгийн хүмүүс болон цагдаа нарын нүдэнд хэр өртдөг вэ. Цуглардаг тодорхой газар байдаг уу?
Цуглардаг газартай. Ер нь хувь хүний биеэ авч явах байдлаас л болно доо. Манай цагдаа нар их бүдүүлэг, муухай харьцаатай шүү.
Бусдын гарт өртөж үрэгдэх, дарамтлуулах тохиолдол гардаг уу. Гардаг бол тэр даруйд цагдаад мэдэгддэг үү?
Юу гэж цагдаад мэдэгдэх юм бэ. Туслалцаа авэхаасаа илүү цагдаа нараас айна шүү дээ.
Танайх Үндэсний хүний эрхийн хороотой хамтарч ажилладаг уу?
Үгүй ээ. Харин Монголын хүний эрхийн хороотой албан ёсоор хамтарч ажиллах бодолтой байгаа.
Ингэхэд танайд бүртгэгдээгүй хүмүүс хэр олон байдаг бол?
Зөндөө ш дээ. Бүртгэгдээгүй хүмүүс олон. Бидэнд ерөнхий тоо багцаа бий. Бусдад харагдахуйц үйл ажиллагаа явуулдаггүй болохоор тэр бүр ирдэггүй юм шиг байна лээ.
Танай гишүүд буюу гейчүүдийн насны хязгаар хэдээс хэдийн орчимд байдаг вэ?
Дунджаар 22-35 насныхан дийлэнх байдаг. Үүнээс дээш ч, доош ч бий.
(өдрийн сонин 2004.09.14 228)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button