Хаан банкны удирдлагын багийн ажиллах хугацааг сунгалаа

Банк өмнө нь Америкийн Хөгжлиин Алтернатив компани Инк. (ХАИ)-тэй бай-гуулсан удирдлагын гэрээг дахин гурван жилийн хугацаагаар 2007 оны есдүгээр сарыг дуустал сунгаад байна. Хөрөнгө оруулалтын хэд хэдэн гэрээний дагуу Дэлхийн банкны бүлэгт багтах Олон Улсын Санхүүгиин Корпораци (ОУСК) нь Хаан банкны шинээр гаргасан
энгийн хувьцааны арван хувийг 1,2 сая ам доллараар худалдаж авч байгаа аж. Мөн 1,8 сая ам. долларын урт хугацаатай зээлийг тус банканд олгосон байна. Хоёр дахь хувьцаа эзэмшигч нь 2000 оноос хаан банкийг удирдлагаар хангаж буй ХАИ аж. Тэд 300.000 ам. долларын хөрөнгө оруулал-таар шинээр гаргасан энгийн хувьцаанаас худалдаж авчээ. Хоёр шинэ хувьцаа эзэмшигч компани нь банкны ТУЗ-д өөрийн нэг, нэг гишүүнийг томилох гэнэ. Эдгээр мэдээллийг өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Энэ үеэр Хаан банкны гүйцэтгэх захирал Питер Морроу Манай банкинд ОУСК болон ХАИ-аас хөрөнгө оруулж байгаад та-лархаж байна. Банкны хөрөн-гийг ийнхүү нэмэгдүүлснээр манай банкны өсөлт түргэс-гэх бөгөөд нэр хүндтэй энэхүү олон улсын хоёр байгууллагын идэвхтэй дэмжлэгийг цаашид ч авсаар байх болно. Банкны Удирдлагын гэрээг сунгаснаар манай харилцагчид болон ажилтнуудад Америк-Монголын удирдлагын баг ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэдгийг нотлон харуулж байна гэлээ. Энэхүү шинэ хөрөнгө оруулалтыг хийснээр японы Эйч Эс Инвестмент нь Хаан банкны өмчлөлийн 53 хувийг хяналтандаа байлгаж, Монголын Таван богд трейд компанийн 35 хувийг өмчлөх аж. Хаан банкны ТУЗ-ийн даргаар Эйч Эс Секьюритиз групийн ерөнхийлөгч ноён Хидео Савада, гищүүдээр гүйцэтгэх захирал П.Морроу, Эйч Эс Секьюритиз компанийн газрын захирал Ёошиаки Мишима болон Таван богд трейд ХХК-ийн дэд захирал Д.Хулан нар хэвээр үлдэх юм байна.
(өдрийн сонин 2004.09.14 228)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button