Бонд иргэдэд хамгийн ашигтай хувилбар

Харин манайхан сүүлийн үед бондын тапаар ихэд сонирхох болсон. Энэ талаар Хөрөнгийн биржийн ахлах ажилтан А.Цэцэгмаатай уулзаж ярилцлаа.
-Хөрөнгийн зах зээлээр сүүлийн үед ямар шинэ содон үйл явдал болж байна вэ?
-Манай улсын. эдийн засгийн байдал сүулийн жилүү-дэд сайжрах хандлагатай болж байгаа. Энэ нь хөрөнгийн зах зээлд сайнаар нөлөөлж, манай тэргүүлэх компаниуд өөрийн бондыг нийтэд худалдан хөрөнгө оруулалт авах явдал нэмэгдэх хандлагатай байна.
-Манай уншигчдын зарим нь бонд гэдэг ер нь юу болохыгтэр болган сайн мэдэхгүй байж болох юм?
-Компанийн бонд гэдэг нь тухайн компаниас тодорхой нэг төслийг санхүүжүүлэх зорилгоор өөрийн өрийн бичгийг гаргаж нийтэд худалддаг. Өрийн бичиг буюу бонд нь тогтоосон хүүтэй, эргэн төлөгдөх хугацаатай, баталгаатай. Үүнийг маш энгийнээр тодорхойлбол, банк харилцагчдаасаа хадгаламж татаж үйл ажиллагаа явуулах сан-хүүгийн эх үүсвэрээ олдог бол компани нь өрийн бичиг гаргаж хөрөнгө оруулалт татахыг л бонд гаргах гэж нэрлэж байгаа юм.
-Бонд гаргаснаар компани хөрөнгө татан төвлөрүүлдэг гэж та ярилаа. Харин энгийн иргэд буюу бонд худалдан авагчдын хувьд ямар ашигтай вэ?
-Иргэд өөрийн хөрөнгөө харьцангуи өндөр хүүтэигээр байршуулан хадгалуулж байгаа юм. Жишээлбэл, одоо МХБ-ээр арилжигдаж байгаа ПУМА БОНД-ын сарын хүү нь 1,8 хувь байгаа нь аль ч банкны жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс 20-30 хувийн өндэр байна. Мэн өөр нэг давуу тал бол хүүг улирал тутам төлж байхаар болсон нь бонд худалдан авагч нь хүүгээсээ дахин хүү авах боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл арван сая төгрөгөөр бонд худалдан авсан хүн улирал тутамд 180000 төгрөгийн хүү авч байх бөгөөд дөрөв дэх улирлынхаа эцэст үндсэн төлбөр 10 сая төгрөгөө сүүлийн улирлын хүү 180000 төгрөгтэй авна. Харин түрүүчийн гурван улиралд авсан 540000 төгрөгийн хүү-гээрээ дахин бонд худалдан авах юм уу хадгаламжид хийсэн бол энэ хугацаанд мэн хүү бодуулан авч байх юм.
Мэн ПУМА БОНД-ын хувьд бонд эзэмшигч хугацаанаасаа өмнө буцаан ху-далдах эрхтэй. Энэ нь банкны хугацаагүй хадгаламжид мөнгөө хадгалуулсантай ижил эрх үүснэ гэсэн үг. Тэгвэл хугацаагүй хадгаламжийн хүү дээд тал нь 0,8 хувьтай бай-гаатай харьцуулахад хүүгийн ихээхэн ялгаа гарч байгаа юм.
-Та бондын хүү харьцангуи өндэр байгаа гэж ярилаа. Гэхдээ зарим Хадгаламж зээлийн хоршоод үүнээс ч илүү хүү амалдаг шүү дээ?
-Би харьцангуи эрсдэл маш багатай хөрөнгө оруу лалт гэдэг утгаар нь банкны хадгаламжийн хүү, бондын хүү хоёрыг харьцуулан ярьж байгаа юм. Яагаад гэвэл арилжааны банкуудыг Монгол Банкнаас байнга хянаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж байдаг бол бонд гаргаж буй компанид Монгол Улсын Үнэт Цаасны Хороо, Монголын Хөрөнгийн Биржээс мэн байнгын хяналт тавьж, хөрөнгө оруулагчдын
/бонд худалдан авагчдын/ эрх ашгийг хамгаалж байдаг. Бонд гаргаж нийтэд худалдах хүсэлт гаргасан компанийн хөрөнгийн чадавхи, найдвартай байдлыг ҮЦХ, МХБ дээр маш нарийн шалгуураар шалгаж тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд бонд арилжаалагдаж эхэлсэн өдрөөс бондын бүх төлбөр төлегдөж дуусах хүртэл дээрх газруудаас хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, компанийн санхүүгийн чадавхид байнгын хяналтыг тавьдаг.
Харин Хадгаламж зээлийн хоршоод зөвхөн өөрийн гишүүдээс хадгаламж татаж, мэн гишүүддээ л зээл олгож байдаг учраас хяналт шалгалт төдийлөн хийгддэггүй, гишүүдийнхээ хадгалуулсан хөрөнгийг юунд зарцуулж, хэнд ямар баталгаатай зээл олгож байгаа нь тодорхой буе байдаг тул харьцангуй эрсдэлтэй, тиим ч учраас маш өндэр хүү амлаж хадгаламж татдаг.
-Яагаад бондын хүү хадгаламжийн хүүгээс өндэр гарч байна вэ?
-Бонд нь хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллага хоёрыг дундын шат дамжлагагүйгээр шууд холбож өгч байдаг. Банкууд иргэдээс бага хүүтэй хадгаламж авч, аж ахуйн нэгжүүдэд өндэр хүүтэй зээл олгодог, үүгээрээ ашиг олж байдаг. Харин компани бонд гаргаж, иргэд худалдан авенаараа, банкны хадгаламжийн болон зээлийн хүү хоёрын дунджаар буюу аль алинд нь ашигтайгаар шууд хэлцэл хийгддэг. Дундаас нь хэн ч ашиг унагахгүй гэсэн үг. Жишээ нь, одоо арилжааны банкны жилийн хадгаламжийн хүү дунджаар 1,5 хувь, зээлийн хүү 2,2 хувиас дээш байхад бондын хүү 1,8 хувь байгаа нь мөнгөө байршуулж буй иргэд, хөренгө татаж буй компани хоёрт хоёуланд нь ашигтай байна. Мэдээж энэ бүхэн МХБ-ээр дамжин, МХБ, ҮЦХ-ны хяналтын дор явагдаж байна.
-Бондын арилжаа идэвхжсэнээр улс орны эдийн засгийн хөгжилд ямар ашиг тустай вэ?
-Иргэдийн гар дээр хадгалагдаж буй их хэмжээний хөрөнгө бизнесийн эргэлтэд орсноор үндэсний үйлдвэрлэл сэргэхэд нааштай нөлөө үзүүлэхээс гадна иргэд хөрөнгөө байршуулан илүү ашигтайгаар хадгалах шинэ бололцоотой болж байна.
Ер нь бондын болон хувьцааны арилжаа, хөрөнгө оруулалт гэдэг нь барууны орнуудын иргэдийн хувьд амьдралын нэгэн чухал хэрэглээ болсон байдаг. Улс орны эдийн засгийн байдлыг хөрөнгийн зах зээлийн байдал нь л тодорхойлж байдаг. Манайд ч мэн тун удахгүй ийм болох нь эргэлзээгүй. Ийм хандлага ч одооноос харагдаж байна. Ер нь хэдхэн жилийн өмнө бидний мэддэг ч үгүй байсан маш олон зүйлс одоо өдөр тутмын хэрэглээ болж, бид үр шимийг нь ашигласаар суугаа шүү дээ. Тэгэхээр бондын арилжаа ч гэсэн бид хадгаламжид мөнгөө хийж авч байдаг шигээ л байнга хэрэглэж байдаг зүйл болох нь гарцаагүй.
-Бонд худалдан авах гэсэн иргэд хэнд хандах нь зүйтэй вэ?
-Иргэд МХБ-ийн Арилжаа мэдээллийн албанд хандах буюу харьяа брокерийн пүүс дээрээ очиж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тэндээ бонд худалдан авах захиалгаа өгч болох юм.
(өдрийн сонин 2004.09.14 228)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button