Жан Нара 70 ширхэг тэргэнцэр хандивлана
Солонгосын алдарт дуучин, жүжигчин Жан Нара буюу бидий мэдэх Сэргэлэн охин Янсуни удахгүй Монголд айлчлах гэж байна. Түүний тоглолтыг зохион байгуулж буй Солонгосын Дамко ХХК болон мэдээллийн ерөнхий спонсор STҮ телевиз хамтран өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Жан Нара нь Монголд энэ сарын 27-нд ирж, 28,29-ний өдер дараалан тоглолтоо хийх юм байна. Энэ талаар зохион байгуулагчид ярихдаа Бид Нийслэлийн хүн амын дунд судалгаа явуулсан. Манайхан насны ялгаа-гүй Жан Нараг В.И.А. Гра-гаас илүү мэддэг юм билээ. Тиим учраас залуучуудад зориулж Улаанбаатар паласмын гадаах талбайд 28-ны орой , дунд болон ахимаг насныханд 29-ний орой их танхимд тоглолт зохион бай-гуулна. Үүнтэй холбогдуулж тасалбарын үнэ харьцангуй үнэтэй байна. Тухайлбал, гадаах талбайд ихэвчлэн оюутан сурагчид үзэх учраас суудлын ойр холоос шалтгаалан 3000, 5000, 8000 гэсэн үнэлгээтэй байх бол доторх тоглолт 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна гэлээ. Тоглолтын үеэр азтай үзэгч шалгаруулах бөгөөд 29-ний тоглолтод 500, 300 мянган төгрөгийн тус бүр нэг суудал, 100 мянгын хоёр суудал байгаа гэнэ. Харин гадаах талбайн тоглолтын азтай үзэгчийг Жан Нарагийн зурагтай цамц болон түүний дуутай цомог хүлээж байгаа юм байна. Мөн Жан Нарагийн фэн клубыг бай-гуулсан бөгөөд тус клубт 60 гаруй охидууд элсээд байгаа аж. Эдгээрхүүхдүүдийндунд Жан Нарагийн дууны уралдааныг зохион байгуулж эхний байрт шалгарсан хоёр охиныг Жан Нара өөрийн зардлаар Солонгост аваачиж тоглолтоо үзүүлэх гэнэ. Жан Нара нь монголчуудад тоглолтоо сонирхуулаад зогеохгүй буяны ажил зохион байгуулах аж. Өдгөө 23 настай од бүсгүй Монголын тахир дутуу иргэдэд зориулж 70 ширхэг тэргэнцэр хандив-лахаа амлажээ. Дашрамд сонирхуулахад тэрээр 1981 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн бөгөөд дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхдаа Лемижерабл хэмээх жүжигт тоглож жүжигчин болох гараагаа эхэлж байжээ.
(өдрийн сонин 2004.09.14 228)