С.Оюун Алтан гадас-ын гар хөл үү

Ингэснээр хатагтай С.Оюун санхүүгийн хувьд хүчирхэгжсэн төдийгүй сонгуулийн кампанит ажилдаа санхүү мөнгөний асуудалд толгой өвтгөлгүй орсон билээ. ИЗН Эх орон Ардчилал Эвсэлд нэгдэн орох гэж жил орчим янз бүрийн шалтгаан хэлж сунжирсны эцэст нэгдэж байсан. Гуйж ч нэг үзээд гуйлгуулж ч нэг үзсэн,улс төрийн эрхийн тэнэг-ээрээ ч дуудуулж үзсэн. Хамгийн онцгүй нь Алтан гадас-тай хуйвалдаж М.Энхсайхныг АН-ын даргаас нь унагах гэж янз бүрээр үзээд чадаагүй гэдэг.Эвсэлд орсноор ИЗН ашиг олхоосоо илүү С.Оюун гэдэг хувь хүн хожоо олж байгаа нь хожимын улс төрийн үйл явдлын өрнөлөөр харагддаг.Энэ нь УИХ-д эвслийг бүрдүүлдэг 3-намаасаа хамгийн бага буюу 3 суудал авсан ИЗН-ын тэргүүн С.Оюун УИХ-ын дэд дарга болно гэдгийг хэн ч таамаглаагүй байх.Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт дэд даргийн албан тушаалд өрсөлдөж хоёрхон хүний саналаар унасан. Наранцацралт бол 2000 оны сонгуулиар тэр үеийн МYАН-ын нэр нүүрийг,одоогийн АН-ын нэр хүндийг авч гарч ганцаараа сонгогдож байсан гавъяатай нэгэн.Тэр үеийн АХЭвслийн лидерүүд ЗГ-аа ХУ намтай нийлж хуйвалдаж олон удаа унагаж, хууль бус олон зүйлд орооцолдож нэр хүндээ шавартай хутгаж орхисноос олон түмний итгэлийг авч чадалгүй бүгд унаж л байсан.С.Оюуныг дэд дарга болоход түүний дотны түнш нь болох Алтан гадас мөн Женко Баттулга,Бат-Yүл нар хүчтэй дэмжсэн. Женко Баттулга ч яахав ХУ намд ч тэр,АН-д ч тэр өөрийн төлөөлөлтэй хүн харин өөрөө болхоор ИЗН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн.ХУ намд байдаг хүн нь өнгөрсөн 4 жилд Энхбаяр ерөнхий сайд байхад гадаад бодлогийн зөвлөхийг хийж байсан,одоо ХУ намын ЕНБД болсон Ё.Отгонбаяр юм.Ё.Отгонбаяр нь Энхбаярын зөвлөх болохоосоо өмнө Баттулгын эзэмшил болох Баянгол ЗБ-ын захирлаар ажиллаж байсан. Ё.Отгонбаяраар дамжуулан ХУ нам дотор болж байгаа үйл явдал,бодлогийн чанартай зүйлүүдийг болон дотоод зохион байгуулалт,ажилладаг механизмыг нь мэддэг.АН-д болхоор шийдвэр гаргах эрх бүхий лидерүүд болох Ц.Элбэгдорж, Э.БатYүл, Б.Баабар, З.Энхболд нар ноён Баттулгын халаасанд байдаг.Иимээс тэр үнэхээр өргөн мэдээлэлтэй нэгэн төдийгүй улс төрд өөрийн том орон зайтай хүн юм. Баттулга яагаад С.Оюуныг тэтгэж түүний намд орох болсон нь сонин.Олон түмэнд нэр хүндтэй хамгийн шударга гэгддэг мөн авилгалын эсрэг,ард түмний төлөө, нээлттэй эрүүл саруул улс төрийн төлөө,бохир бизнесийг эсэргүүцэж хамгийн их дуугардаг С.Оюунтай нийлэх стратегийн холыг харсан хувийн сонирхол Баттулгад байсан биздээ./Баттулгын эхнэр нь С.Оюуны сонгуулийн ажилд нь мөнгө хаяж, сонгуулийн штабт нь маш идэвхтэй ажилласан гэдэг/ Харин Бат-Yүл сонгуулийн өмнө хэдхэн сарын өмнө л сонин хэвлэлд С.Оюуныг муулж эсэргүүцэж ярилцлага өгч байсан хүн өнөөдөр шал өөр болчихсон байна.Yүнийг саяхан Сэрүүлэг сонин дээр Бат-Yүл,Сононпил гишүүн хоёр С.Оюунаас болж муудалцлаа гэсэн нийтлэл гарсан нь баталж байгаа мэт.Олон түмэн мэдээж улс төрд С.Оюун шиг ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд хардаг, шударга улс төрч олон байгаасай гэж л хүсдэг байх.Гэтэл С.Оюун албан тушаалын төлөө Алтан гадас-тай хуйвалдаж,хөрөнгө мөнгөтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж ,сонгогчидоо ч хүлээж авч уулзах завгүй явна.Түүний сонгогчид нь С.Оюун даргатай уулзахаар пропускын товчоон дээр бүтэн цаг гаруй дугаарлаад бичиг авах болоход С.Оюун гишүүн сонгогчидоо хүлээж авахгүй байгаа гэж хэлээд буцааж байх юм.Зарим нэг нь нэртэйгээр нь С.Оюун гишүүн сонгогчидоо хүлээж авах завгүй байгаа гэсэн зарлал наасан бол бид нар ингэж хайран цагаа барж удаан дугаарлаж зогсохгүй ш дээ гэж бухимдаж байлаа. АХЭ-ийнхээ ЗГ-уудыг тодорхой бүлэглэлийн сонирхлоор,хувийн сонирхлоор Ху-намтай хуйвалдаж олон удаа унагаж,нам эвслээ улс төрийн тавцангаас арчих дөхсөн болохгүй бүтэхгүй муу юм болгонтой нэр нь холбогдож явсан тэр хүмүүстэй С.Оюун яагаад нийлээд байгаа нь ойлгомжгүй байна. Yүнийг олон мянган сонгогч нар нь мэдээж сайшаахгүй байгаа нь лавтай.

Ц.Чойнхор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button