Зөвшилцөл 3-ыг эвслийнхэн хүлээж авсангүй

Мән Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг яаравчлан хэлэлцэхээр УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг өчигдрийн 15 цагаас үргэлжлүүлэх шаардлагыг УИХ-ын дарга Н.Энхбаярт тавьсан байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиар энә асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой юм. Үүний дагуу 17 цагаас туе Байнгын хорооны хурал нэлээд халуухан уур амьегал дунд боллоо. МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн тоглоомын дүрэм буюу их эвслийн гэрээ байгуулах шаардлага тавьж, зөвшилцлийн баримт бичгүүдээ эцэслэн тохирохгүйгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх боломжгүй гэж бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. Үүнийг нь Ж.Наранцацралт, зөвшилцөл нэрээр та нар хөшигний ард хуйвалдаан хийлээ гэсэн нь хэрүүлийн алим болж хувирав. Ц.Нямдорж ч биднийг ямар цавуугаар наачихсан биш, салж болно шүү гэснээр байдал бур ч хурцдаж орхисон. Энә үеэр УИХ-ын дарга Н.Энхбаяр орж ирэн мән л тоглоомын дүрмээ эхлээд тохирьё гэж санал болгосон ч ойлголцолд дөхөж чадсангүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 24 гишүүн хуралдаа хүрэлцэн ирж /үүнээс өмнөх хурлуудад ирц ингэж 100 хувь бүрдэж байгаагүй/ оролцеон ч МАХН-ын гишүүдийн ялимгүй илүү саналаар Байнгын хорооны хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Нам, эвслийн бүлгийн удирдгагаас, зөвшилцөл ингээд гацах нь энә үү гэж асуухад хэн хэн нь шууд үгүйсгэсэнгүй.
(өнөөдөр 2004.9.14 215)