Өнөөдөр сонин өнгөтөөр гарах боллоо
Өнөөдөр сониныхон сарын өмнөөс бэлтгэлээ хийж сэтгүүлчдийн ширээнээ барууны өнгөт хэвлэлүүд үзэгдэх болсон билээ. Одоо бүх сэтгүүлчид барууны нэгэн өдөр тутмын хэвлэлийг монголчуудад хүргэхэд бэлэн болжээ. Өнгөө өөрчлөөд зогсохгүй дотоод агуулга, мэдээлэл нь шинэчлэгдсэн гэж сонины редакцийнхан бидэнд ярьсан. Анхны хувийн өдөр тутмын сонин, анхны 16, 24, 32 нүүр сониныг гаргасан гээд анхны юм бүхэн энэ хамт олонтой холбогдож байна.
Өнгөтөөр гаргах сонинд Өнөөдөр сонины реклам сурталчилгааны албаныхан нэлээд ачаалалтай ажиллаж байна. Учир нь сонины зар, тэгээд өнгөтөөр сурталчилгаагаа хийх гэсэн хүмүүс дараалалд зогсох болсон байна. Сониныхоо өнгийг өөрчилсөн хамт олны дунд сэтгүүлчдийн ажил ч нэлээд нэмэгджээ.
Илүү бас хариуцлагатай, бас барууны чиг баримжаагаар мэдээлэл бэлтгэх, олгох ажил тэдэнд оногдож байна. Өнөөдөр сонины уламжлалт улс төр, эдийн засаг, урлаг, уран сайхан, спорт гээд бүхий л редакцийнхан цоо шинэ арга барилаар ажиллахад бэлэн болжээ. Өнөө орой тэд Монголын сэтгүүл зүйн түүхэнд цоо шинэ нэгэн хуудсыг нээхээр ажиллаж байна. Өглөө шинэ Өнөөдөр та бүхэнтэй уулзах болно.
/MN-25 телевиз/