Бизнесийн зөвлөлдөх уулзалт боллоо
Хойд Америк, Монголын харилцаа сүүлийн хэдэн жилд нэлээд ахицтай байгаа. Улс төрийн түвшинд боломжийн амжилт олсон учир эдийн засгийн хэлэлцээрийг өргөжүүлэх боломж байгаа гэж талууд үзсэн байна. Монголын өмнөх Засгийн газруудтай харьцаж ирсэн гадны хөрөнгө оруулагчдын хувьд шинэ төр, засаг тэдэнд ямаршуухан хандах нь тодорхойгүй байгаа. Тиймээс ч хөрөнгө оруулагчид энэхүү уулзалтад Ерөнхий сайдаас асууж лавлах зүйл ихтэй байлаа.
Хэлмэрчгүйгээр явагдсан энэхүү уулзалтад Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын ерөнхий бодлогоо товч танилцуулсан юм.
Энэ зун Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар ноён ерөнхийлөгч Жорж Буштай уулзалт хийсэн. Манай Засгийн газраас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах тал дээр нэлээд хичээж ажиллах болно. Yүний зэрэгцээ ажилгүйдэл, ядуурлыг арилгах, эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг барих болно.
Уулзалтын үеэр Ерөнхий сайдыг Хойд Америкийн бизнесменүүдэд танилцуулахдаа Монголын Ерөнхий сайд нараас АНУ-д хамгийн удаан хугацаагаар байсан. Тиймээс ч Америкийг хамгийн сайн мэдэх хүн гэж байлаа. Мөн улс төр төлөвшиж, өөрийн гэсэн рейтингтэй болсон улстөрч гэж хөрөнгө оруулагчид үнэлж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчинг сайжруулах, худалдааны татварын бодлогоор дэмжлэг үзүүлнэ гэсэн үг нь хөрөнгө оруулагчдад нааштай сонсогдож байсан. Мөн Ерөнхий сайдын хэлснээр мэдээллийн технологийг хөгжүүлж электрон засаглалыг нэвтрүүлэх, мөн үндэсний радио, телевизийг олон нийтийн болгох зэрэг олон зорилт шинэ Засгийн газарт байгаа юм байна.
/MN-25 телевиз/