Озоны цоорхой хүн төрөлхтөнд аюул учруулж байна

Энэхүү протоколын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 1999 онд Озоны алба байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ албаны гол үүрэг нь озоны давхаргыг задалдаг бүх бодисыг хяналтан-даа авах, тэдгээрийн хэрэглээг шат дараалан бууруулахаар зорьж буй олон улсын гэрээг хэрэгжүүлэх юм. Байгаль орчны яамтай хамтран Озоны алба озоны давхаргад ээлтэй бү-тээгдэхүүний тухай ойлголтыг хүн амд дэмжин дэлгэруүлж байгаа билээ.
Тогтвортой хөгжлийн талаархи Дэлхийн дээд хэмжээний уулзалтуу-даас гаргасан шийдвэрийн дагуу жил бүр 9 дүгээр сарын 16-нд тэмдэглэдэг Дэлхийн озоны давхаргыг хамгаалах едрийн үйл ажиллагаанд Засгийн газрын болон, олон улсын байгууллага, төрийн буе байгууллага, иргэд та бүгдийг нэгдэн озоны давхаргаа хамгаалахыг уриалж байна.
Өнгөрсөн 50 гаруй жилд озоны давхарга гэмтсэний улмаас нарны хорт хэт ягаан туяа бидэнд хүрч, дэлхийн хүн ам арьсны хорт хавдар, нүдний болор цайх өвчнөөр өвчлөх нь ихэсч, цааш-лаад дархлалын системд нөлөөлөн хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байна.

ОЗОНЫ ДАВХАРГА ГЭЖ ЮУ ВЭ?
Озон нь хүчилтөрөгчийн 3 атом агуулсан тунгалаг хий юм. Озоны давхарга агаар мандлын дээд давхаргад дэлхийн гадаргаас дээш 20-50 км өндөрт оршдог. Энэхүү дав-харгын гол үүрэг нь биднийг нарны хортой цацраг туяа буюу хэт ягаан туяанаас хамгаалах. Озоны давхарга нь нарны цацраг буюу хэт ягаан туяаг дэлхийн гадаргад хүрэхээс урьдчилан сэр-гийлж түүнийг өөртөө шингээх шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэ-дэг.

ХЭТ ЯГААН ТУЯА ГЭЖ ЮУ ВЭ?
Нар нь дэлхий дээрхи амьдралд маш чухал үүрэгтэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нар нь бидэнд халуун, дулаан, гэрэл гэгээг бэлэглэдэг бөгөөд цацраг туяагаа илгээдэг. Эдгээр цацраг туяаг хэт ягаан туяа, өдрийн гэрэл, нил ягаан туяа гэж гурав ангилдаг.
Тэдгээрийн дотроос нарны хамгийн богино долгионтой, хүнд хортой хэсэг нарны хэт ягаан туяа юм. Хэт ягаан туяа хүн, амьтны арьс, нү-дэнд нэвчин эрүүл мэндэд нөлөөлдөг. Озоны давхарга гэмтээгүй байхад багахан хэмжээний хэт ягаан туяа дэлхийн гадаргад хүрдэг бай-лаа. Иймээс бидний эрүүл мэнд найдвартай хамгаалагдана. Гэтэл сүүлийн үед озоны давхрага цоорчихоод байгаа болохоор хэт ягаан туяа дэлхийн гадаргад хүрч бидний эрүүл мэндэд шууд нөлөөлж байна.

ОЗОНЫ ЦООРХОЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Бид озоны цоорхойн тухай үүнээс өмнө хэд хэдэн удаа дурьдсан ч яг чухамдаа юу вэ? Озоны цоорхой нь үнэндээ цоорхой нүх биш. Харин энэ нь озоны давхар-гын сийрэгжилт юм. Озоны давхарга улам нимгэрч байна гэсэн үг. Энэ нь хүн төрөлх-төн химийн бодисуудыг агаарт алдсаны сөрөг үр дага-вар юм. Бидний өдөр тутмын амьдралд ашиглагдаж байгаа химийн зарим бодисууд нь озоны давхаргыг сүйтгэдэг байна.
Тухайлбал, дараахи химийн хорт бодисууд озоны давхаргыг гэмтээдэг.
-Хлортфторт нүүрстөрөгч (СРСз) буюу хөргөх бодис болох фреон нь автомашин болон тасалгааны агааржуу-лагч систем, хөргөгч, хөл-дөөгч шүршигч бодисууд, хөөсөнцрөн бүтээгдэхүүн буюу матраст ашиглагддаг.
-Гал түймэртэй тэмцэх төхөөрөмжинд ашигладаг галон.
-Хөдөө аж ахуйд хортон шавьж устгахад хэрэглэдэг Метил бромид.
Одоогоор Антрактид дээрх томоохон цоорхой, Арктик дээрхи жижгэвтэр цоорхой байна гэдгийг илрүү-лээд байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол эдгээр цоорхой цаашдаа томорсоор бидэнд хэт ягаан туяаны аюул занал улам нэмэгдэх болно.
Озоны давхаргын нимгэрэл нь дэлхий нийтийн хэмжээний асуудал болоод байна. Озоны давхаргын нимгэр-лийн түгшүүрийн асуудал өмнөд болон хойд Америк, Европ, Ази, Австрали, Афри-кийн зарим хэсэг түүний дотор өмнөд Африк болон Монгол Улсад ч тавигдаж байна.
Одоогоор Антарктид дээрхи озоны цоорхой 28 сая ам. дөрвөлжин нутаг буюу БНХАУ-ын нутгийг гурав дахин нийлүүлеэн-тэй тэнцэж байна. Мэн Арктик буюу хойд туйлд бидэнд ихээхэн ойрхон цоорхой үе үе илэрч, алга болоод байна.
Озоны давхаргыг хамгаалах нь дэлхийг хамарсан томоохон кампанит ажил, уриалга болж байна. Хэрвээ хүн бүр озоны давхаргыг хамгаалах асуудалд ухаалаг хандаж, тэдгээр химийн хорт бодисыг дахин хэрэглэхгүй байвал озоны давхарга нөхөн төлжих боломжтой юм. Озоны давхарга эргэн төлжвөл нарны хорт туяанаас бид нар, хойч үе маань хамгаалагдана.
Хэт ягаан туяаны уршгаар наранд түлэгдэх, арьсны хорт хавдар үүсгэх, нүдний болор цайх, хүний дархлалын систем сулрах аюултай. Бидний дархлалын систем гэмтвэл өвчнийг эсэргүүцэх чадваргүй болно. Хэт ягаан туяа эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй хүрээлэх орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг багасгаж, үр тарианы гарцыг бууруулж, загасанд нөлөөлөн далайн амьтдын хүнс, тэжээлийн гинжин холбоог устгана.
Хэт ягаан туяа нүдний болорт голчлон нөлөөлөн нүдний болрын тунгалгыг багасгадаг. Үүнийг нүдний болор цайх гэдэг. Ингэснээр нүдний харах чадвар алдагддаг. Эмчлэхгүй бол нүдний болор цайж улмаар сохорно.

Зөвлөгөө

Эхний зөвөлгөө
ХЭЗЭЭ Ч БҮҮ НАРАНД ШАРАГД.
Бага насандаа наранд түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар гадагш гарахаас зайлсхий.
Бяцхан зөвлөмж
-Хэрэв таны сүүдэр танаас богино байвал нарнаас зайлсхий
-Таны сүүдэр танаас урт байвал хамгаалалттайгаар (шүхэр мэт) наранд явж болно.

Хоёрдугаар зөвөлгөө
НАРАНД БАЙХ ЦАГАА БАГАСГА.
Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10 цагаас өдрийн 3 цагийн хооронд илүү хүчтэй байдаг. Бяцхан зөвлөмж
Жилийн турш өөрийгөө нарны хорт туяанаас хамгаал.

Гуравдугаар зөвөлгөө
СҮҮДЭРТ БАЙ
Наранд ил бүү бай. Сүүдэр ихтэй газар бай.

Дөрөвдүгээр зөвлөлгөө
МАЛГАЙ ӨМС
Таны хүзүү, нүүр чих, нүдийг нарнаас сайн хамгаалах өргән халхавчтай малгай заавал өмсч бай.

Тавдугаар зөвөлгөө
ХАМГААЛЖ ЧАДАХУЙЦ ХУВЦАС ӨМС.
Биеэ хувцсаар хамгаал. Урт ханцуйтай цамц, урт өмд өмс.

Зургадугаар зөвөлгөө
НАРНЫ ШИЛ ЗYY.
Нарны шил нүдний болор цайх эрсдэлийг багасгана. Нарны шил үнэтэй учраас хүн бүр худалдаж авч чаддаггүй нь үнэн. Гэсэн ч танд боломж байвал түүнээс бүү татгалз. Таныг маш сайн хамгаална.

Долдугаар зөвөлгөө
НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ ТОС ТҮРХ.
Нарнаас хамгаалах тос гэдэг нь нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахын тулд түрхдэг шингэн тос юм. Гадаа ажиллах, тоглох, дасгал хийх, сэлэхдээ үүнийг түрхэх хэрэгтэй. ХувцАсаар халхлагдаагүй хэсгээрээ, ялангуяа чих, хамар гэх мэт мэдрэмтгий хэсгээрээ түрх. Нарнаас хамгаалах тосыг үнэтэй гэлгүй боломж олдвол худалдаж ааахаас бүү татгалзаарай. Таныг сайн хамгаална шүү.
Нарны хорт цацрагт хүн бүр өдөр тутам өртөж байдгийг сана. Эхний 5 зөвөлгөө мөнгө шаардахгүй мөрдөхөд хялбар юм. Тиймээс тэднийг бүү март. Нарны хэт ягаан туяа таныг мартахгүй шүү. Нарны нөлөөллийн тухай найз нөхөд, гэр бүл, сургуулийн сурагчдад дамжуулан мэдээлж өөрсдийгөө хамгаалах алхмыг мөрд. Тэгсэнээр олон хүний амь, амьдралыг хамгаална.

БИД ӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Озоны давхрага хийгээд нарны хорт цацрагын талаар олон хүн мэдэх тусамаа сайн. Ингэснээр та байгаль орчин, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахад туе болно. Агаар мандалруу алдсан химийн бодис, хийн улмаас озоны цоорхой бий болсон тухай дээр дурдсан. Тиймээс хүрээлэх орчноо хамгаалах нь хамгийн чухал юм. Бид эдгээр химийн хорт бодисыг хэрэглэхээ зогеоох ёстой.
-Та үргэлж озонд халгүй бүтээгдэхуүнийг эрэлхийлж бай. Энә нь ялангуяа лаазтай үнэртэн шүршигчид онцгой чухал байдаг. Сүүлийн үед озон задалдаггүй орлуулах бодис хэрэглэх болсон тул дээрхи хэрэгсэлийг ozone friendly-озонд халгүй гэж тодорхойлдог. Тэр нь озон задалдаг бодис агуулаагүй гэсэн утгатай юм.
-Озонд халгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг бусдаас шаард. Үйлдвэрийн газрыг байгаль орчин, озоны давхаргад халгүй байлгах хэрэгтэй.
-Хөргөгч болон агааржуулагч худалдаж авахдаа болгоомж-той байхыг хумүүот зөвлө. Тэд хлорфторт нүүрстөрөгч (фреон) ХФН агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Цаашдаа 2010 оноос дэлхий нийтээр фреонгүй хөргөгч, хөлдөөгч, автомашин хэрэглэх болно.
-2005 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн дэлхийн аль ч улс 1996 онд үйлдвэрлэснээс өмнөх жилүүдийн буюу озон задалдаг бодис бүхий агаар сэлгүүртэй автомашин худалдах, экспортлох, импортлохыг зогеоох шийдвэрийг НҮБ-аас гаргасан юм. Ийд та бүхэн бизнөстээ анхаараарай.
Эцэст нь хэлэхэд та озоны давхрагын талаар санаа тавьж байгаадаа ганцаараа биш гэдгээ мэдэх хэрэгтэй. Монгол Улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас энә асуудлыг зохицуулахаар Озоны албыг байгуулсан билээ. Энә албанд ирээд хийж болох зүйлийнхээ талаар мэдээлэл авч лавлаарай. Озоны давхрагын хомсдол хүн бүрийн санаа зовоосон асуудлын нэг билээ. Ухаалаг байж, хүрээлэх орчин, эрүүл мэндээ хамгаалахад та бидэнд тусал. Бас өөрийнхөө үр хүүхдэд тусал. Энә бүхэн зөвхөн таны ирээдүйд хэрэгтэй. Та бид ухаалагаар хамтран ажиллаж чадна. Итгэж байна.
Озоны үндэсний албаны захирал, доктор, проф Ц.АДЪЯАСҮРЭН
Ажилтан Д.ДУЛАМСҮРЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button