Францад бусдын гарт хөнөөгдсөн гэх Швейцарь Д.Отгонжаргал хэн бэ?
Түүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн төдийгүй рецедив хэмээн төвийн хэвлэлүүд цоллох боллоо. Дэрсэнд авалцсан түймэр л ийм байдаг болов уу гэмээр. Барууны мафийнхны хоорондох тэмцэл ч гэх шиг адал явдлын хорхойтнууд хошуурцгаав.
Үүнийг бичигч түүнийг 1998 оноос мэдэхийн учир хэдэн зүйлийг нуршихаар шийдлээ.
Түүнийг хэн байсан хэрхэн амьдарч байсан талаар нь сайн мэдэх хүмүүс бас тиим ч олон биш ээ. Найзалж нөхөрлөж байсан улсаас нь ихэнх нь чин сэтгэлийнх байгаагүй байх. Түүний мөнгийг солгой зөвгүй цацдаг үрэлгэн зан, тухайн үедээ л манайд ховорхон үзэгддэг спорт маягийн машинаар нь гангарч давхих гэсэн хүсэлтнүүд олон байсаан. Тэрээр анх монголчуудад танил болохдоо Швейцарийн химийн үйлдвэрийн бүлэглэлүүд 22 чингэлэг химийн хорт бодисны хаягдпыг манай улсын нутаг дэвсгэрт булахыг санал болгож 250 мянган ам.доллар амалж байгаа тухай ярьж билээ. Энэ тухай еөрийн Элчин сайдын яам болон манай улсын цагдаагийн байгуул-лагад мэдэгдсэн хэмээж олны гайхшралыг төрүүлж байсан хэрэр. Швейцарь аж үйлдвэр өндөр хөгжсөн, мөн газар нутаг жижигтэй улс учраас химийнхээ хорт бодисын шаарыг буурай хөгжилтэй орнуудад мөнгө төлж булуулдаг тухай ярьсан. Ингэж анх Швейцарь хэмээх хочийг нэрийнхээ өмнө зуүсэн хэрэг. Бас тэрээр Швейцарьт ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдэд зуучилдаг байв. Нэг хүнийг 3000 ам.доллараар зуучилдаг тэнд очоод цагаачлалын товчоонд бүртгүүлээд л сард 400-600 ам.долларын тэтгэмж авдаг хэмээн ярьснаар олны анхаарлыг өөртөө татсан юм. Түүнээс хойш сав л хийвэл элдэв дуулианд хутгалдчихсан явна. Нэг хэсэг Монголын толгой баячуудтай хүүхэн булаалдсан хэргээр хэвлэлийн нүүрийг тахалж байлаа. Төд удалгүй С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт ч түүнийг холбогдуулан Улсын мөрдөн байцаах газарт байцаасан байсан. Тэрээр уг хэрэгт холбогдох болсны учир нь 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр дээрх хэрэгт сэжиглэгдэж байсан хүнтэй хамт байсан бөгөөд маргааш нь буюу 3-ны өглөө Манзуширийн хийдэд нөгөө хүнтэйгээ гурав хоног наргисан байдаг юм. С.Зориг агсныг алсан алуурчид улаан машинтай байсан тухай бүдэг мэдээлэл өнөөдрийг хүртэл цагдаагийнханд байдаг. Гэтэл тэр улаан машин ямар нэгэн байдлаар мань хүнд худалдагдчихсан байсан. Түүний машиныг цагдаагийнхан нэг бүрчлэн шалгасныг тэрээр Цус нөж байгаа эсэхийг шалгаа байлгүй хэмээсэн нь бий. Мөн дараахан нь Швейцарь дахь манай улсын Элчин сайдын яамнаас гэрт нь нэгжлэг хийж туе улсын банкин дахь түүний дансыг хаасан тухай мэн л ярьж байсныг санаж байна. Харин тиим юм болуузай хэмээгээд хамаг мөнгөө Франц руу шилжүүлчихсэн байсан тухайгаа сайрхаж амжиж л байлаа. Түүнээс Та баян хүн үү? гэж асуухад Яахав би мөнгөтэй л хүн. Асар их мөнгөний цаана атаа жөтөө, зодоон цохион, хар тамхи, хүүхэн шуухан байдаг л юм гэж хамгийн сүүлд ярилцлага өгсөн. Түүний ах дүү, төрөл садан нь Францад амьдардаг гэсэн. Франц Швейцари хоёр улс хоорон-доо визгүй зорчдог учраас мань хүн тэр хооронд дуртай цагтаа давхидаг байсан биз ээ. Түүнийг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шүүхээс яллаж байгаагүй учраас гэмт хэрэгтэн биш хэмээн өнөөг хүртэл ойлгож байна. Харин сүүлийн ганц нэг жилээс л залилангийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байсан гэдэг. Үнэн худлыг нь цагдаагийнхан ч хэлдэггүй болохоор өөр ямар нэгэн учиртай ч байж мэднэ. Өдгөөгөөс гурван жилийн өмнө хамгийн сүүлд утсаар ярих-даа Монголд амьдрах бо-ломж алга. Элдэв дээдээр харааж зүхэх юм. С.Зоригийн хэрэгт ч холбогдуулах гээд байх шиг. Нутаг буцлаа хэмээн ярьсныхаа дараа үнэхээр нутаг буцеан сураг дуулдсан. Түүнээс хойш тэр хүний тухай дахиж сонсоогүй байсаар эл аймшигт мэдээг дуулах юм.
Олон удаагийн дээрэм танхайн хэрэгт өдгөө яллагдчихаад байгаа зарим нехдөөс түүний тухай асуухад огт мэддэггүй байж билээ. Тэгэхээр тэр гэмт хэргийн ертөнцөд хэл тавьж амжаагүй нэгэн байсан болов уу. Зүгээр л машин унаж давхисан том ярьсан жаахан хүүхэд байсан байх. Харин түүнийг буу-даж хороосон гэх явдал тайлагдашгүй оньсого болон үлдэх магадлалтай юм. Яг л нөгөө Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлж ирдэг шиг.
(өдрийн сонин 2004.09.15 229)