Илгээмж эзэндээ хүрч чадахгүй байна

Сүүлийн үед илгээмж эзэндээ хүрч чадахгүй байна гэсэн яриа чих дэлсээд байгаа. Япон улсаас шуудангаар явуулсан буухиа илгээмж ирэхгүй иргэдийг бухимдуулж хэдэн сарыг элээж байгаа гэнэ. Илгээмжээ авахаар очсон иргэд шуудангийн салбарынханд удаа дараа хандаад байгаа ч одоо болтол тодорхой хариу өгөлгүй Япон руу факс явуулсан, хүлээж бай гээд амыг нь таглаад байгаа гэнэ.
-Манай хүн наймдугаар сарын 17-нд манай ойролцоох шууданд буухиа шуудан илгээсэн байгаа юм. Yдээс өмнө хийсэн хүний илгээмж ирээд манай нөхрийн үдээс хойш хийсэн шуудан ирээгүй өдий болтол алга.
Нэгэнт ийм байдал үүсээд иргэд хохирч шуудангийн үүдийг хэдэн өдөр манаж байгаа болохоор бид энэ асуудлын талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.
-Очсон захидал эзэндээ очихгүй, мөн буцах хаягаа бичээгүйгээс ирэхгүй байх тохиолдол мэр сэр гардаг л даа.
Буухиа илгээмж 3-5 хоногийн дотор эзэндээ ирчихсэн, эзэддээ тараагдаж байх ёстой гэнэ. Зарим илгээмж алга болсон тохиолдол цөөнгүй гардаг байна. Yүний шалтгаан нь нэгэнт буцах хаягийг нь стандартын дагуу бичдэггүйгээс илгээмж төөрч будилах, хэдэн сарын нүүр үздэг гэж тайлбарлаж байлаа.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button