Төрсөн эцгийнхээ нүдийг ухаж амийг нь хөнөөжээ

Чинээлэгт тооцогддог айлын амьдралыг тодорхой хугацаанд судалдаг байна. Тэд судалсныхаа үндсэн дээр арга залиа зохиодог байна. Тэрээр гадаадад сурдаг хүүхэдтэй айлд хүүхдийнх нь найз байна, мөнгө өгч явуулсан уу гэсэн үгийг ч юм уу, илгээмж явуулсан мөнгөө тушаа гэх маягаар зуу гаруй хүн залилснаа одоогоор хүлээгээд байгаа гэнэ. Баригдсан сургаар нь очсон хохирогчид их хэмжээний мөнгө залилуулснаа мэдүүлсээр байгаа гэнэ.
-Цагдаагийн байгууллагын албан хаагчид урд саруудад үйлдэгдэж эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан зуу шахам хэргийг цөөн хоногийн дотор илрүүлсэн байгаа. Yүнд ноцтой хүн амины хэрэг, дээрэм, хүчин, танхай зэрэг олон хэргийг илрүүлсэн байна. Эрхэлсэн ажилгүй Олзвой гэгч хотын дүүргүүдээр пүүс, компани, аж ахуйн нэгжүүдээр явж залилан хийж ихээхэн хэмжээний мөнгө залилж авсан байгаа.
Мөн өчигдөр хоёр хүн архинд хордож үхсэн байна. Түүнчлэн амралтын өдөр хүчингийн ноцтой хэрэг гарсан. 16 настай Н-г гэртээ байхад нь садангийнх нь ах, эрхэлсэн тодорхой ажилгүй 33 настай Цэвээндорж нь хүчирхийлжээ. Мөн 39 настай Эрдэнэбүрэн төрсөн эцэг Г-гийн гарын шууг тойруулж ясыг нь гартал хутгалж, өрөөсөн нүдийг нь ухан авч амийг нь хөнөөсөн байна. Харин түүнд ийм бузар хэрэг үйлдсэнийх нь төлөө ямар ч шийтгэл хүлээлгэхгүй юм байна. Учир нь тэрээр сэтгэцийн өвчтэй тул зүгээр Галзуугийн эмнэлэгт хэвтүүлжээ.
/MN-25 телевиз/