Голомт Монголын шилдэг банкаар шалгарлаа

Мэн дэлхийн шилдэг банкыг шапгаруулахаас гадна тухайн орны шилдэг банкийг шалгаруулдаг уламжлалтай юм байна. Энэ жилийн Монгол Улсын шилдэг банкаар Голомт банкийг шалгаруулсан бөгөөд шагнал гардуулах ёслол энэ сарын 7-нд Лондон хотноо болжээ. Энэ ёслолд оролцож, шагналаа гардаад ирсэн туе банкны Ерөнхий захирал Д.Баясгалан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
-Дэлхийн шилдэг банк шалгаруулах ёслолд оролцоод ирлээ. Английн Файненшл Таймс Бизнес групп болон Банкир сэтгүүлээс жил бүр Оны шилдэг банк шалгаруулдаг. Таван жил дараалан тухайн улсын шилдэг банкийг хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлтээр шалгаруулж байна. Энэ жил манай банкинд Монгол улсын шилдэг банк гэдэг нэр хүндтэй цолыг өгч байгаагаа наймдугаар сард мэдэгдсэн. Шилдэг банкуудыг туе газраас өөрийн бие даасан экспертүүд явуулж дүгнэлт гаргуулан, олон улсын бай-гууллагуудын санал дүгнэл-тийг үндэслэн шалгаруулдаг юм билээ. Манай банкийг шалгаруулсан гол үндэслэлээ 1995 оноос хойшхи хугацаанд бусад банкуудтай харьцуу-лахад маш хурдан өсөлттэй байна гэсэн. Манайх анх 400 сая төгрөгийн нийт активтай банк байгуулж байсан бол өнөөдөр энэ хэмжээ 160 тэр-бум төгрөг болж 400 дахин өесөн. Энэ өсөлт нь ямар нэг Засгийн газрын оролцоо ч юм уу, өөр ямар нэгэн олон улсын байгууллагын дэмжлэггүйгээр болсон үйл явц. Биднийг өөрийн үйл ажиллагаагаараа Монгол Улсын хамгийн нэр нөлөө бүхий, зах зээлд тэр-гүүлэх банкны нэг болсон гэдгийгтэмдэглэжхэлеэн. Мэн Монгол Улсын банк санхүү-гийн зах зээл жижигхэн ч гэсэн Голомт банк олон улсын хэмжээнд хүрсэн үйлчилгээ-нүүдийг харилцагч нартаа үзүүлдэг юм байна. Тэр нь нийт актив, гадаад төлбөр тооцоо, түүнчлэн Виза болон Мастер карт гэсэн хоёр байгууллагын анхны гишүүн болж, олон улсын кредит картыг Монгрлд анх нэвтрүүл-сэн, жижигкэн оронд энэ төвөгтэй зорилтыг амжилттай хэрэгжүүлеэн гэж хэлж байсан. Нөгөө талаар банкны дотоод үзүүлэлт, компанийн засаглал, банкинд хэрэгжиж буй дүрэм, журмууд, харилцагч нартай харилцаж буй харилцаа, зээлийн үйлчилгээ, эрсдлийг удирдаж байгаа байдал зэргийг авч үзээд танайх Монголын бусад банктай харьцуулшгүй өндөр төвшинд хүрчээ, бусдадаа зөвлөгөө өгөх хэмжээнд хүрчээ гэж дүгнэсэн. Ер нь Монгол улсын банкны систем сайн ажиллаж байгаа. Бан-куудын нийт хадгаламжийн хэмжээ Монгол улсын Үндэсний нийт бүтээгдэхүү-ний 50 хувьтай, нийт банкны активын хэмжээ нэг тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Сүүлийн үед инфляцийн хэмжээ багасч, төгрөгийн бусад валюттай харьцах ханш тогт-воржиж, нийт банкны систем хөгжиж байгаа гэдэг нь тодорхой үзүүлэлт юм гэлээ.
-Уг шалгаруулалтад дэлхийн хэдэн орон оролцдог юм бол?
-Дэлхийн 123 орон орол-цож, тухайн улс бүрээс шилдэг нэг банкийг шалгаруулдаг юм байна. Мөн Дэлхийн, Европийн, Азийн шилдэг банк болон хамгийн шилдэг хөрөнгө оруулагч, идэвхтэй үйл ажил-лагаа явуулсан гээд хэд хэдэн төрөл, чиглэлээр шилд-гүүдийг шалгаруулсан. Эдгээр шилдгүүдээр дэлхийн хамгийн том банкууд шалгарсан. Дэлхийн хамгийн шилдэг банкаар НЗВС шалгарсан. Манай хоёр хөршийн хувьд Хятадын Үйлдвэр худалдааны банк, ОХУ-ын Хадгаламжийн банк щилдгээр тодорсон байна лээ.
-Шилдэг банкаар шал-гарсны ач холбогдол, үр огөөж нь юунд байна вэ?
-Ер нь банкны системийн гол сэтгүүл нь Банкир. Энэ сэтгүүлд дэлхийн банкнуудын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, өөрчлөлтүүд, улс орны тухай мэдээллүүд гээд их зүйл багтеан, бидний унш-даг гол сэтгүүл юм. Банкир сэтгүүл нь дэлхийн бүх улсад тараагддагаас гадна бүх банкуудад очдог. Ийм сэтгүүлээс олгодог шагналыг авч шалгарна гэдэг их нэр хүндтэй асуудал. Нөгөө талаар энэ сэтгүүл ямар банкийг шалгаруулах вэ гэдэг нь өөрсдийнх нь хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр түүнтэй ижил хариуцлага бидэнд ирж байна гэсэн үг.
-Хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлт гаргуулдаг гэлээ. Энэ талаар тодруулна уу?
-Аливаа банкийг шалга-руулахдаа өөрсдөөс нь асуугаад тодорхойлолт авна гэдэг утгагүй шүү дээ. Тиим учраас банкуудаас маш товчхон анкет авдаг. Үлдсэнийг нь бидний оролцоогүйгээр дандаа хөндлөнгийн экспертүүдээр дүгнэлт гаргуулан дүгнэлт өгч шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл, тэр шалгаруулалтад ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх бололцоо байхгүй гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар нь ч юм уу, Төв банк нь шалгаруулалтад оролцох ямар ч бо-ломж байхгүй.
-Тухайн орны бүх банк-наас товч анкетыг нь авах уу. Нэг банк хэд хэдэн удаа шалгарч байсан уу?
-Ер нь өгдөг юм. Шилдгээр хэдэн ч удаа шалгарч болно. Бусад оронд хоёр гурван жил дараалан шалгарсан банк байдаг.
-Голомт банк цаашид гол анхаарлаа юунд хан-дуулах вэ?
-Бидний гол зорилго бол банкны нийт сиетемийн эрсдлийг яаж тооцох вэ гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүлж байна.
(өдрийн сонин 2004.09.15 229)