Мэргэжлийн эмч анхааруулж байна
Энэ ханиад нь хүйтний улирал эхэлж байгаа бүс нутгуудаар аялдаг вирусээс гаралтай гэж уушигны эмч үзэж байна. Вирусыг дэлхий даяар мэддэг бөгөөд сэргийлэх гол нөхцөл нь дээр доороосоо сайн дулаалж явах ёстой юм. Илрэх шинж тэмдэг нь хоолой сэрвэгнэж 1-2 хоног явсны дараа хамар битүүрч шингэн нус гоожиж эхэлдэг гэнэ. Энэ үед нь яаралтай арга хэмжээ авахгүй бол хамар нь таг болж, улмаар халуурч амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээх аюултай юм байна.
-Дөнгөж вирус нь эсдээ ороогүй байгаа тохиолдолд эхний 24-48 цагт хамар жаахан загатнаад, ганц нэгээр найтаагаад, хамарнаас ганц нэг нус гоожоод эхлэх энэ үед энтерпрен авч дусаах хэрэгтэй. Энтерпрен нь вирусыг устгах үйлчилгээтэй биологийн бэлдмэл юм. Эхний 48 цагийн дотор энтерпрен хоёр хуурай нунтгаар ампултай байдаг. Yүнийг аваад буцалсан хүйтэн ус дээрээс нь хийж байгаад 48 цагийн дотор 2 цагийн зайтай нэлээд сайн дусаах юм бол вирусыг шууд устгах ач холбогдолтой.
Хүмүүс барагтай ханиадыг тоодоггүй. Ханиад хүрлээ ч эмчид хандалгүй эмийн сангаас асууж том толгойлон өөрийгөө эмчилдэг. Яагаа ч үгүй антибиотикоор бөмбөгдөх нь буруу гэж ярьдаг ч яг биед муугаар нөлөөлдгийг мэддэггүйгээс амьдралд хэрэгжүүлдэггүй. Yүний учрыг бид тодрууллаа.
-Вирусын халдварын эхний үед ямар нэгэн антибиотикийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Антибиотикийг манайхан дур мэдэн их хэрэглэдэг. Энэ нь өөрийн санаагаар хэрэглэдэг зүйл биш, дархлааны системийг их дарангуйлж байдаг. Тийм учраас нөгөө их сульдсан, ядарсан вируст нэрвэгдээд байгаа дархлалыг улам дарангуйлахаар эмчилгээний тактикийн хувьд буруу эмчилгээ болж байдаг.
Ер нь аливаа халдварт өвчин вирусээр дамждаг. Харин хүн бүрт уг вирусыг эсэргүүцэх дархлаа байдаг ч витаминлаг хоол хүнс хэрэглээгүй, ядарч сульдсанаас халдварт өвчинд өртөмтгий болдог, үүнээс гадна агаарын бохирдолттой хог шороонд дарагдсан орчинд ажиллаж амьдрах нь онцгой нөлөөлдөг нь тогтоогдсон байна.
/MN-25 телевиз/