Бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр…

-Ерөнхийдөө барааны үнэ харьцангуй аягүй их нэмэгдсэн. Бензин шатахуунтай л холбоотой байгаа байх гэж бодож байна. Талх 280 төгрөгөөр зардаг байсан бол одоо 300, чех талх 300 байсан бол 320-иор зарж эхэлж байна.
Yнэ дагаад чанар гэдэг. Нэг үгээр үнэтэй болох тусам аливаа бүтээгдэхүүн авах нэмэгдэж чанартайгаар хэрэглэгчдэд хүрдэг. Харин үнийн өсөлттэй холбоотой гардаг сөрөг үр дагавар нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний орцыг өөрчилдөг, орлуулдаг, жин хасдаг, мөн хэрэглэгчдийн худалдан авах чадварт тохируулж импортлогчид үнэ багатай буюу чанаргүй барааг оруулж ирж хэрэглэгчдэд нийлүүлэхэд хүрдэг. Нэг үгээр бараа бүтээгдэхүүн үнэтэй ч чанаргүй байх явдал болж байгаа юм. Энэ тохиолдолд хэрэглэгчид эрүүл мэнд, санхүүгээрээ давхар хохирох болж байгаа. Харин одоогоор энэ тохиолдол гараагүй ч гэнэт үнээ нэмэх болсон ч цаашид хүмүүсийн цалин орлого нэмэгдэхгүй гээд чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирж болзошгүй юм. Харин энэ тохиолдол гаргахгүйн тулд холбогдох байгууллагын хүмүүс ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
-Одоогоор бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хувьд онцгой зөрчил илрээгүй байгаа. Энд анхааруулж хэлэхэд, хэрэглэгчид үнэ нэмсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний чанар, хэмжээнд өөрчлөлт орсон сэтгэгдэлтэй байж магадгүй. Одоохондоо манайд ирсэн шинжилгээнд чанарын үзүүлэлтийн хувьд онцгой өөрчлөлт гараагүй. Ер нь бидний гол зорилго бол чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарч хяналт тавьж байгаа. Тэгэхээр үүн дээр санаа зовох юмгүй байж болно.
Хяналтын байцаагчид цаашид ч чанаргүй, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг устгасан хэвээр байх юм байна. Тиймээс хэрэглэгчид үнийн өсөлтөөс айхаас, бүтээгдэхүүний чанаргүйдлээс айх зүйл хэсэгтээ гарахгүй юм байна. Харин Монголын зах зээлд бараа нийлүүлэгчид чанаргүй бараа оруулж ирж устгалд оруулах хэрэггүйг мэдэгдлээ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button