127 нь жирэмсэн байжээ

Арав хоног үргэлжилсэн тус үзлэгт 28 мянган оюутан хамрагдсан бөгөөд тэдний 37.7 нь амны хөндийн, 20.8 нь дотрын, 15 нь чих, хамар хоолой, 7.3 нь мэдрэлийн, 127 нь жирэмсэн, нэг орчим хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байжээ. Түүнчлэн үзлэгт хамрагдсан дөрвөн оюутан тутмын нэг дотрын эрхтэн системийн, таван оюутан тус бүрээс нэг нь шүд болон хоолойн өвчлөлтэй байсан аж. Дотрын өвчнүүдээс ихэвчлэн ходоодын архаг үрэвсэл, бөөр, шээсний замын өвчин зонхилж байжээ. Мөн оюутнуудын дийлэнх нь харааны эмгэгтэй байсан гэнэ.
-44 мянга орчим оюутан хамрагдах ёстойгоос 28 мянган оюутан хамрагдсан. Хамралтын хувь 62.34 хувьтай байгаа. Оюутнуудын биеийн эрүүл мэндийн асуудал бидний хувьд санаа зовууштай асуудлын нэг гэж үзэж байгаа. Яагаад гэвэл манай нийслэлийн эрүүл мэндийн газар жил болгон ямар нэгэн тодорхой нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг.
Yүнээс оюутнууд эрүүл аж төрөх дадал хэвшил муу, өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй гэсэн үнэлгээнд хүрчээ. Иймд цаашид эрүүл мэндийн байгууллагууд эдгээр өвчнүүдийн өвчлөлийн байдал, тархалт, хүндрэл зэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button