Зөвшилцлийнхэн хэнээс айж, хэвлэлийнхнийг царайчилна вэ?
Гэсэн ч тэд Ажлын хэсгүүд хоорондоо хуйвалдан албан тушаал хуваагаад байгаа мэт нийтлэл мэдээллээ орхиод улс орны нийтлэг эрх ашгийг бодъё гэж ярьж буй хатагтай С.Оюуны эгц өөдөөс хараад сууж буй эрхлэгч, редакторууд ээлжит хэвлэл захиалга, уншигч, хэрэглэгчээ татах арга, тактикийнхаа тухай яг энэ үед бодож байлаа. /Үүнийгээ тэд эрхэм гишүүдэд илэрхийлж амжив/Нийтлэг эрх ашгийг хөнд сөн сэдэв, хамтарсан мөрийн хөтөлбөрийн тухай уг нь ярьж буй хоёр ажлын хэсгийн зөвшилцлийн үр дүн Ийм жижигхэн зүйлсээс болоод нурж болно гэж С.Оюун хэлэв. Мөнөөх жижиг зүйлс нь сүүлийн үед хэвлэл, мэдээллээр цацагдаж буй мэдээ, нийтлэлүүд аж.
Хэдийгээр зөвшилцлийн хэсгийнхэн туе тусын бүлгийнхний шийдвэргүйгээр юуг ч тохирч, гарын үсэг зур-даггүй боловч бүлэг дотроо загнуулж, шүүмжлүүлдэг болсон гэнэ.
Өнөөдрийн Монголынх шиг нехцөл байдалд учир зүйгээ олж чадсан Израилын Засгийн газрын туршлагаас судалж үзэхэд, мөнөөхөн зөвшилцлийн хэсгийнхэн нь яриа үр дүнд хүрэх төлөвийг олтол хэвлэлийнхнээс зугтеан тухай мэн учирлацгааж байна. Тэгсэн хэрнээ тэд зугтахыг бус харин ч илүү нээлттэй байхыг амлан, өдөр бүр хоёр ажлын хэсэг сэтгүүлчдэд мэдээлэл өгөх цаг зав гаргахаа, тэрчлэн хамтарч мэдээлэл өгөхөө илэрхийлэв. Тэгээд тэрхүү хамтарч гаргах мэдээллээ хэвлэлийн редакциуд руу факсдах хамгийн хурдан технологийг ашиглах арга байгааг санацгаав.
Хүмүүс хооронд мэдээлэл дамжих хамгийн эртний, энгийн бөгөөд сэтгүүлчдийн хувьд хамгийн амттай технологи болох ярилцлага, ярма зөвшилцлийн хэсгийнхний болоод эрхлэгч нарын гэнэт санасан дээрх аргын үр дүнд хаалт, хязгаартай болж магадгүйн хэрээр зөвшилцөл амьд өрнөж байгаа эсэх, хуудуутай / хуйвалдаан/ хутгалдаж буй эсэхийг анзаарах боломжийг тэрхүү хамтарсан, албархуу мэдээллээр хааж магадгүй бололтой. Үнэн хэрэгтээ хэв-лэлээр цацагдаж буй мэдээлэл хар үүегэж, хагарал-дааны шалтгийг тавиад байгаа юу, эсвэл хэлбэр дээрээ тэгж харагдаж байна уу? Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн хэний хардлаг ас айхдаа хэвлэлийнхьээс тусламж хүсч байна вэ? Зөвшилцлийг явуулж буй хоёр ажлын хэсэг туе бүртээ бүлэг дотроо загнуулдаг гэж дурсаад авеныг анзаарав уу? Загнуулдаг ч гэж дээ хардуулдаг гэвэл бодит байдлыг илэрхийлэхэд илүү онож мэднэ. Эх орон-Ардчилал эвелийн болоод МАХН-ын бүлэгт ижил төстэй өрнөж байж мэдэх тэрхүү харыг эвелийнхэн нуухыг хичээсэнгүй.
Эхнээс нь л энэ ажлын хэегийг би хардсан, одоо ч хардаж байна гэсэн утгатай үгийг эвелийн бүлгийн хурал дээр гишүүн Батж.Батбаяр хэлж байжээ. Ажлын хэсгийнхэн албан тушаалын бялуу хуваах тухай еэм ярьж, өөрсдөдөө таваг, халбага хуваарилж байгаа гэх тэрхүү хар хэн хүний санаанд орох л зуйл. Тэрчлэн нэг буе нэлээн хэдэн хүний санаанд багтаж байсан зүйл гэдгийг нотлон, эвелийн бүлгийн олонх гараа өргөөд бүлгийнхээ з&вшилцлийн ажлын хэсгийн бүрэлдэ-хүүнийг өөрчилчихөв.
Хэвлэлийнхний тарьсан жижигхэн харанд эвелийн ажлын хэсэг нураад уна-чихсан гэж үү? Улс төрийн том хүчнийг төлөөлөн үндэсний хэмжээний асуудлаар зөв-шилцөлд орчихоод чөлаат,, хэвлэлийн үгэнд дороо бүдэрч сөхөрдөг яасан хариугүй төрийн түшээд билээ? Ердөө өөрсдөдөө л таваг, шанага чирээд ирэх хэмжээний ёс суртахуунтай хүмүүс биш гэдэгт нь ажлын хэегийнхэнд итгээгүй дотоод дахь жижигхэн хар нь эвелийг зөвщилцлийн ажлын хэегээ өөрчлөхөд хүргэсэн юм биш байгаа?
-Олон янзын асуудал яригдаж эхэлеэн учраас арга тактикаа өөрчлөөд үзье… Хэвлэл мэдээлэлд гарсан зүйлээс болоод Ер нь энэ ажлын хэсгийнхэн юу ярь-чихсан юм бэ гэж зэмлэх байдал гарах болсон учраас ингэж ажлын хэегийг өөрч-лөхөөр шийдсэн гэж Эх орон-Ардчилал эвелийн бүлгийн хэвлэл мэдээл-лийнхэнтэй харилцах асууд-лыг хариуцаж буй гишүүн С.Ламбаа өчигдөр үдээс өмнө болсон уулзалтын үеэр тайлбарлаж байв. /Тэрбээр өөрөө ч бас ажлын хэсгийн гишүүн байсан юм/
УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр хоёр жилээр ээлжлэн хашна гэсэн МАХН-ын санал яриа хэлэлцээний явцад гацаа үүегээд байгаа талаар эвелийн бүлгийнхэн яриад түүнээс гарах гарц хайх шаардлагатайг үндэслэн зөвшилцөх ажлын хэегийг өөрчлөн шинэчилеэн гэж туе бүлгийн хэвлэлийн алба өчигдөр үдээс хойш мэдээллээ.
Өмнөх орой нь болсон бүлгийн хурал дээр экэ асуудл.ыг щ.ийдвэрлэхдээ Бүрэлдэхүүнийг нь бүрэн шинэчилнэ гэсэн томьёоллоор санал хураажээ. Санал хураалтын дүнд байгуулсан шинэ ажлын хэсэгт ИЗ-БНН-ын дарга С.Оюуныг уг нь оруулах санал гарсан ч бүрэн шинэчилнэ гэсэн учраас би орж болохгүй гэж ойлгосон тэрбээр үүнээс татгалзсан байна. Гэвч Эх орон-Ардчилал эвсэлд багтаж буй нөгөө хоёр намын дарга ажлын хэсгийн бүрэл-дэхүүнд хэвээр үлджээ.
Эвелийн ажлын хэсэгт С.Баярцогт, С.Оюун, Г.Батхүу, Н.Батбаяр, Р.Эрдэнэбүрэн нарын ардчилсан хүчнийхний хоёрдугаар шугам-ын, харьцангуй залуу хүмүүс багтаж байгаад нь асуудалд арай уян хатан хандана гэдэг үүднээс улс төр сонирхогчид, сонгогчдын нийгмийн идэвх, мэдрэмж сайтай хэсэг талархаж, бас найдвар тавьж байлаа.
Эвелийн бүлгийн зөвшилцлийн ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүнд хэн хэн орсныг ажигласан, тэднээс ямар арга тактик гарч болохыг таамагласан, бүрэлдэхүүн ийнхүү гэнэт цус сэлбэсний эцэст зөвшилцөл цааш хэрхэн өрнөх бол гэсэн зовиуртай хүлээлт МАХН-ын талынхны дунд үүсч орхив.
Цаашид УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт ахлах эвелийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Э.Бат-Үүл, Л.Гүн-далай, С.Отгонбаяр, М.Со-номпил, Батж.Батбаяр, М.Зоригт нарын гишүүн шинээр оржээ. Сураг ажигаар тодор-сон сайдууд-ын нэрсийн -жагсаалтын гадна сонсогдож /магадгүй үүнд гоморхож/ байсан зарим нэг эрхэм шинэ бүрэлдэхүүнд ороод ирэв. Гэхдээ тэд гацаанаас гарах шинэ арга тактиктайгаар ажлын хэсэгт орж ирсэн нь лав. Мөнөөх шинэ тактик нь МАХН-ын хоёр хоёр жилээр ээлжлэх тулгалтын хариу, бүр том булууны яс болж орхих вий.
(өнөөдөр 2004.09.16 217)