Намын бүлгүүдэд хүсэлт тавилаа

Засгийн газрын үйл ажил-лагааны хөтөлбөр, Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүулэх үндсэн чиглэл, Улсын төсвийн төсөл зэрэг чухал баримт бичгүүд УИХ дахь зөвшилцлийг, шинэ Засгийн газар байгуулагдахыг шилээ даран хүлээж байна.
Шинэ Засгийн газрын бутэц, бүрэлдэхүүн шийдэгдэхгүй цаг алдаж байгаагаас шалтгаалан Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудтай харьцах асуудалд хүндрэл учирч байна.
Шинэ Засгийн газраа, шинэ сайдуудаа хүлээсээр төрийн захиргааны төв байгууллагуудын ажлын эрч сулрах, эрх шилжих энэ үеийг далимдуулан зарим албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлж, улсын өмч хөрөнгө шамшигдуулж буй талаар мэдээ, мэдээлэл цөөнгүй ирэх боллоо.
Дээр дурдсан хүчин зүй-лүүд нь УИХ-ын 2004 оны сонгуульд оролцож, УИХ дахь олонхийг хамтран бүрдүүлж байгаа нам, эвслийн нийг-мийн салбарт амласан мө-рийн хөтөлбөр, хийх ажлуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах нөхцөл байдлыг бий болгож байна.
УИХ-ын сонгуулиар хий-сэн ард түмний сонголтыг хэрэгжүүлэх үйл явц ийнхүү удаашрах нь улс үндэстний нийтлэг эрх ашигт таагүй байдлаар нөлөөлж байгаа нь хэнд ч ойлгомжтой билээ.
Иймд Засгийн газраас өргэн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай багц асуудлыг шуурхай шийдвэрлэж, шинээр байгуулагдах Засгийн газрыг бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь хуулийн дагуу хэрэгжүүлэх, тулгамдсан олон асуудлыг шинэ бүтэц, бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэж эхлэх бололцоог цаг алдалгүй олгохыг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдээс хүсч байна хэмээн өгүүлжээ.
(өнөөдөр 2004.09.16 217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button