Налайхын уурхайд осол болж 3 хүн амиа алджээ

Осолд туе компанийн уурхайн дарга, инженер Жан Лу Хуа, 24 настай Б.Жавхлан, 30 настай Н.Гансүх нар өртжээ. Хятад инженер дээрх хоёр залууг уурхайн гүн рүү тэсэлгээ хийхээр авч орсон аж. Уурхайд тэсэлгээ хийхийн тулд бэхэлгээ хийх ёстой гэнэ. Гэтэл дээрх хүмүүс бэхэлгээ хийгээгүйгээс нурангид дарагдсан байна. Осолдсон хүмүүсийн цогцсыг 13 цагийн үед 200 гаруй метрийн гүнээс аврах ангийнхан гаргажээ. Цогцос танигдахын аргагүй болсон байсан гэнэ. Н.Гансүх урьд нь уурхайн гүнд орж үзээгүй байсан нэгэн аж. Тэрбээр өмнө нь нүүрс ачдаг байжээ.
Уул, уурхайн улсын байцаагч нар эл ослыг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа дүрмийн шаардлагыг зөрчсөнөөс болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа кш. Улсын мэргэжлийн хяналтын газрын Уул, уурхайн асуудал хариуцеан улсын байцаагч Ц.Болдоос энэ тухай асууж тодрууллаа.
-Болсон явдлын талаар тодруулж вгөхгүй юу?
-Мягмар гаригийн өглөө болсон явдал. Уурхайн осол болсон газар ирж, гүн рүү нь орж үзлээ. Одоохондоо бид осол юунаас болсныг шуудхан хэлчихэж болохгүй байна. Акт гаргасныхаа дараа энэ тухай мэдээлэл хийнэ.
-Осол хэдэн метрийн гүнд болсон байх юм?
-Үүнийг ч дэлгэрэнгүй хэлэх боломж алга. Хэмжилтээ бүрэн хийгээгүй байгаа. Энэ уурхай Напайхын төвөөс хоёр км зайтай газар байрладаг юм байна.
-Ер нь энд осол байн байн гарч хүний амь сүйдлээ л гэж байдаг. Компаниудад ажил эрхлэх зөв-шөөрөл олгохдоо нарийн шалгуур тавьдаггүй юм уу. Тухайлбал, техник тоног төхөөрөмжөөр ажилчдаа хэр хангасан болохыг нь судалсан уу?
-Тодорхой шалгуур тавилгүй яах вэ. Тэгж байж л энэ эрхийг олгодог. Үйл ажиллагаагаа эхлэхээр нь хяналт тавьдаг. Налайхад ажиллаж буй уурхайнуудыг бодвол дээрх уурхай техник, тоног төхөөрөөмжийн хувьд бусдаасаа харыдангуй сайн нь. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.
-Хэчнээн ажилтантай юм бэ?
-Уурхайн захирал нь хятадын иргэн бусад нь монголчууд. Налайхын уугуул иргэд ажилдаг юм билаэ. 30 гаруй ажилтантай. Тэд гурван ээлжээр ажилладаг байжээ гэв.
Ослын өмнө буюу өнгөрсөн хавар Каиле компанийн уурхайд бас л осол болж гурван хятад иргэн амь үрэгдэж байсан удаатай аж. Гэхдээ энэ удаагийнх шиг тэсэлгээ хийж байгаад буе уурхайн гүнд агаар дутагдсанаас болж амиа алджээ. Үүнээс болж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас үйл ажиллагааг нь түр зогеоож, тоног төхөөрөмж, ахуй нөхцлийг нь сайжруулах шаардах хуудас хэд хэдэн удаа өгч уурхайн нөхцөлийг арай дээр болгосон гэнэ. Ажиллах эрхээ дахин авснаас хойш бараг тав хоног ч ажиллуулж амжаагүй байтал нь осол давтагдсан байна.
Туе компани нь өнгөрсөн оны сүүлчээр байгуулагдаж, Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Жил ч хүрэхгүй энэ хугацаанд тус уурхайд хоёр удаа осол болж, зургаан хүн амь үрэгдлээ.
(өнөөдөр 2004.09.16 217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button