Ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ?

Ирээдүйн мэргэжлипнхээ хичээлийг үзэж буй анхны өдрүүдээс эхлэн үнэхээр хүсч, зорьсон мэргэжлийн ангидаа орсон эсэхтээ эргэлзэж байж магадгүй. Чухамдаа дунд сургуульд суралцахдаа хэдийнээс ч юм амт, жаргалыг нь мэдэрсэн өөрийн сонгосон мэргэжлийн ангидаа элсч чадаагүй нэг нь л элдвийг тунгаан алхаа байх. Тэдний ийнхүү сэтгэл дундуур байхын нэг шалтгаан нь дөрвөн жилийн дараа дипломоо гардахад хамгийн их эрэлттэй хэмээн сонгосон мэргэжилээрээ суралцаж чадаагүй явдал болох байх. Юутай ч улсын хэмжээнд их, дээд сургуульд элссэн хүүхдүүд ямар мэргэжил хамгийн их сонирхсоныг доорх хүснэгтээс үзье.
Сүүлийн жилүүдэд бизнесийн удирдлага банк, санхүү чиглэлээр их суралцаж байна. Олноор байгуу-лагдан үйл ажиллагаа нь тэлж байгаа банк, банк буе санхүүгийн байгууллагуудад тэд л ажиллана. Харин техник, технологийн салбарт суралцагсад шил дарж эхэлжээ. Техник, технологийн салбар дотроо ба-рилгын инженер архитектор, программ хангамжаар суралцагч хамгийн их нь. Чухамдаа барилгын инженер бэлтгэдэг ШУТИС-д 2002-2003 онд 513 оюутан элсч бапсан бол энө жил 2876 оюутан элсчээ. Хэдийгээр энө чиглэлээр суралцах сонирхолтой хүн олон байсан ч хяналтын тоогоор хязгаарлагдах нь мэдээж. Гэсэн ч хяналтын тоог нэмэгдүүлэх гарцаагүй шалтгаан үүднээс энө жил хэд дахин их элеэгч авчээ. Энө ангийн нэг хуваарьт арав орчим хүүхэд өрсөлддөг гэнэ. Хувийн сургууль хэт олширсон цагаас хойш гадаад хөл, сэтгүүл зүй, аялал жуулчлал, бизнес эдийн засаг, эрхзүйн мэргэжил эзэмшихээр хүүхдүүд олноороо хошуурч байсан бол сүүлийн үед Монос, Ач гэхчилэн күч авч байгаа, эм эмнэлзүйн цогцолбор, том жижиг хувийн сургуулиуд бий болсон нь энө салбар шинжлэх ухаанд нэг жилийн дотор 3000 орчим оюутан нэмэгдэн элеэх шалтгаан болжээ. Анагаах ухааны чиглэлээр шинэ анги нээн элсэлт авч байгаа ЭМШУИС ч дээрх оюутны нэг хэегийг шингээгээ. Мэргэжил эзэмших сонирхолд суралцах сургуулийн олдоц ч нөлөөлөх нь. Тэрчлэн бизнесийн удирдлага, банк санхүүгийн чиглэлээр суралцахаар нэг жилийн дотор мөн 6000 орчим оюутан нэмэгджээ.
Өнөө цагт ширээ бүхэн компьютертэй тул программист болъё
Инженерүүдийг бэлтгэдэг ШУТИС-ийн хамгийн эрэлттэй сургуулийн нэг нь Компьютер менежментийн сургуулийн программистийн чиглэлийн анги болжээ. ёстой л өнөө цагт албан байгууллагын өрөө бүрийн ширээ компьютертэй болсон гэсэн бодол энэ мэргэжлийг эзэмших шалтгаан болсон гэнэ. Энэ мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бас нэгэн сургууль нь МУИС -ийн Математик компьютерийн сургууль. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн мэргэжил эзэмшихийг хүсэгчид олон болж байгааг мэн л анзаарсан туе сургуулийн захиргаанаас мэргэшилийг улам нарийсган 2001-2002 оны хичээлийн жилд Эдийн заегийн математик загварчлал, Мэдээллийн систем мэргэжлээр 45 оюутан элсүүлеэн бол дараагийн хичээлийн жилд энэ шинэ ангидаа 52 элсэгч авчээ. Харин энэ жил дахиад л. Мэдээллийн системийн удирдлага, Мэдээллийн технологийн гэсэн хоёр анги нээсэн байна. Эдгээр ангид 51 хүүхэд элссэн. Ангиуд мэргэшилээрээ ялгаатай. Харин аль ангид нь ч элссэн хүүхэд компьютерийн программ хангамжаар ажиллах хүслээ гүйцээж чадах боловеон хүчин болох гэнэ.
Дипломгүй барилгын инженерүүд ажилдаа…
Энэжил өрсөлдөгчдийн дундзас азтай, чадвартай 3000 хүүхдийг шүүрдэн авсан ШУТИС-ийн Барилгын инженерийн ангийг төгсөх хэцүү хэмээн сургуулийн удирдлагууд тайлбэрлав. Гэхдээ л барилга үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа манай нийгэмд хамгийн их эрэлттэи мэргэж-лийн нэг нь гарцаагүй мэн болоод байгаа аж. ШУТИС-ийн оюутнууд үзэх кредитээ судалж дуусаад хонхны баяраа хийнэ. Үүний дараа дипломын асуудап эхэлнэ. Судалгаа хийж диплом хамгаалаагүй л бол мэргэжил эзэмшсэнээ гэрчлэх аргагүй. Хөвгүүд голдуу суралцдаг энэ ангийнхан хэнэггүйгээсээ болдог уу диплом бичтэл өдий. Гэсэн ч хамгийн сайхан нь аль нэг барилгын компанид гологдохгүй ажиллах эрдмийг таван жилийн хугацаанд сургасан байдаг ажээ. Ингээд л дипломгүй барилгын инженерүүд ажиллаад эхэлнэ.
Хос мэргэжил нэмэгдэх нь…
Нийтийн дунд сураад дуусдаггүй, дахиад л сураад… гэсэн яриа гарсанчлан одоо нас хэд хүрсэн ч сурах сонирхол-той, боломжтвй л бол ёстой хэдэн ч мэргэжил эзэм-шихэд нээлттэй болжээ.
Хос, хэд хэдэн мэргэжил эзэмшсэн хүн цөөнгүй болов. Энэ эрэлт хэрэгцээний дагуу томоохон сургуулиуд болон хувийн сургууль ч энэ чиглэлийн бодолго баримталж эхэлжээ. Үүнд Хүмуүнлэгийн ухааны их сургуулийг нэн түрүүнд дурдаж болох. Гадаад хэлний үндсэн сургалттай үнэхэээр л Хүмүүнлэгийн ухааны энэ сургууль өнгөрсөн жилээс эхлэн хос мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрөө эхэлжээ. Сургуулийн нэгдүгээр ангийн хоёрдугаар хагасаас эхлээд л хоёр дахь мэргэжилээ сонгож эхэлнэ. Тийнхүү төгсөхдөө хоёр улсын хэлтэй болоод төгсөх, түүнийг гэрчлэх хоёр дипломоо гардах боломжтой болжээ.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч олон болов
Сүүлийн жилүүдэд дээд боловсролоос илүү Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд (МСҮТ) суралцах сонирхолтой хүн олон болжээ. Яг л хуульч, эдийн засагч, сэтгүүлч гэхчлэн хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцах гэж хошуурч байгаад одоо эргээд технологи, байгалийн ухаан, үйлдвэрлэлийн чиглэлээр суралцах сонир-хол бий болж байгаатай адилхан эөвхөн дээд боловсролын диплом буе амьдралд хэрэгтэй, нийгэмд эзэнгүй байгаа ажлыг хийх хүч болохын тулд нэг хэсэг нь зорьж эхэлжээ. Энэхүү сургалтад элеэгчдийн ихэнх нь наймдугаар анги төгесөн байх хийгээд цөөн нь аравдугаар ангийн боловс-ролтой. Мэн ажиллаж байгаад суралцдаг хүмүүс нэг хэегийг эзэлнэ. Юутай ч 1999 онд улсын хэмжээнд 11245 элеэгчтэй байсан МСҮТ 1999 онд 11245, 2000 онд 12177 гэхчлэн өесөөр өнгөрсөн онд 21574 суралцагчтаи болжээ. Нийслэлийн МСҮТ-үүдэд суралцагч хамгийн олон хамрагддаг юм байна. Нийслэлд ийм сургалт эрхлэн, ажиллах хүчин бэлтгэн гаргадаг газруудыг нэрлэвэл Техник технологийн коллеж, Барилгын коллеж, Монгол Солонгосын хамтарсан коллеж гээд л дурдагдах юм билээ. Нийслэлийн МСҮТ-ийн дараа хамгийн их суралцагчтаи нь Баянхонгор аймгийн МСҮТ хэмээн тэмдэглэгдсэн байна. Ингээд л МСҮТ-өөс оёдолчин, гуталчин, барилгачин, тогооч болж төгсөнө шүү дээ. Энэ мэргэжилүүд бидний амьдральд хэрэгтэй биш гэж үү.
(өдрийн сонин 2004.09.16 230)