Бэлгийн амьдралын хэв маяг ямар байх нь чухал бус
Тэрбээр саяхан нутаг буцсан Консулынх нь талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл цацагдсантай холбогдуулан тайлбар хийсэн юм.
-Консулаар ажиллаж байсан ноён Марк Хилл гурван жил ажиллаад нутаг буцлаа. Хугацаа нь дуусаад буцсанаас бус өөр асуудал байхгүй.
Манай хуулиар аливаа улс оронд сууж буй Элчин сайдыг гурав, бусад ажилтнуудыг хоёр жилийн хугацаатай томилдог. Консул хоёр жилийн хугацаагаа дуусгаад хүсвэл сунган ажиллаж болдог. Марк Хиллд хугацаагаа сунгаж ажиллах тухай санал тавьсан. Гэвч тэрбээр нэгэнт хугацаа нь дууссан учир боломжгүй гэсэн.
Консул нутаг буцаж, үүнээс шалтгаалан визийн үйлчилгээ 14 хоног саатсан. Түр ажиллах Консул ирээд өнгөрсөн даваа гаригаас эхлэн ажлаа хэвийн явуулж эхэллээ.
Завсарласан хугацаанд визний ярилцлагад орох ёстой байсан хүмүүсийг хэзээ хүлээж авах талаар бид ярилцаж байна. 100 ам.доллараа төлөөд дугаараа авчихсан хүмүүсийг ямар ч байсан ярилцлагад оруулах болно.
-Марк Хиллийг гомо байсан гэж хэвлэлээр мэдээлсэн. Энэ асуудалтай нь холбоотойгоор нутаг буцаасан гэлцдэг?
-Элчин сайд хүн ажилтнуудынхаа хувийн амьдралын талаар ямар нэгэн мэдээлэл цацахыг АНУ-ын хуулиар хориглодог. Тэр ажил үүргээ сайн гүйцэтгэдэг байсан. Тиймдээ ч өнгөрсөн жил албан тушаал дэвшиж байсан нь үүнийг нотолно. Хүний хувийн болоод бэлгийн амьдралын хэв маяг ямар байх нь чухал буе зөвхөн ажил үүргээ хэр гүйцэтгэж байна вэ гэдгийг онцолж үздэг. Иймэрхүү асуудлаас болж ноён Марк нутаг буцаагүй, зөвхөн ажиллах хугацаа нь дууссан хэрэг.
-Визийн үйлчилгээ түр саатсан хугацаанд АНУ-д сургууль, ажилдаа очих ёстой байсан хүмүүсийг яах вэ. Тэд ямар нэг хэмжээгээр хохирч байгаа шүү дээ?
-Ямар нэгэн хохирол амссан байхад бидний зүгээс хариуцлага хүлээхгүй. Учир нь биднээс шалтгаалаагүй нөхцөл байдал бий болсон. Нөгөө талаар виз мэдүүлэгчид цаг хугацаагаа өөрсдөө зохицуулах ёстой. Энд үүссэн нөхцөл байдлыг Вашингтон сайн мэдэж буй. Тиймээс удахгүй байнгын Консул явуулах байх гэж найдаж байгаа. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, одоогийн байдлаар манай яамны дөрвөн албан тушаалын орон тоонд түр ажилтан ажиллаж байна. Нэгэнд нь бүр хоёр дахь түр ажиллагч ирчихээд байгаа. Иймэрхүү зүйл нэлээд тохиолддог. Тухайлбал, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан өнгөрсөн долдугаар сард нутаг буцсан. Түүний ажлыг бид өөрсдөө зохицуулаад явж байна. Харин Консулын ажлыг орлох эрх бидэнд байхгүй. Тиймээс виз олгох үйлчилгээ саатсан гэдгийг хэлье.
-Дараагийн байнгын Консул хэзээ ирэх вэ. Тэр хүний талаар мэдээлэл өгнө үү?
-Хэзээ ирэх нь хараахан тодорхойгүй. Консулаар эмэгтэй хүн ажиллах нь тодорхой болсон. Тэрбээр сүүлийн 6-7 сар монгол хэл судалж байгаа гэсэн. Өнгөрсөн хавар энд ирээд хэлний дадлага хийгээд буцеан. Нэрийг хэлэх боломжгүй байна. Уучлаарай.
-14 хоног ажиллаагүй хугацаанд хэчнээн хүн визний ярилцлагад орох ёстой байсан бол?
-Яг нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Бид өдөрт дунджаар 50-70 хүнээс ярилцлага авна гэж тооцоолдог. Долоо хоногийн дөрвөн өдөрт ярилцлагаа
хийдэг. Барагцаалбал, 500-гаад хүн бий болов уу. Бид сургуульдаа үргэлжлүүлэн суралцах оюутнууд, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай болон бизнесийн чухал ажилтай хүмүүсиин асуудлыг эхэлж авч үзнэ. Өнгөрсөн даваа гаригт гэхэд АНУ-д зүрхний мэс засал хийлгэх ой гаруйтай хүүхэд, түүний эхэд виз олгосон.
Зориуд хэлэхэд, визийн зуучлагч хэрэггүй. АНУ явах зайлшгуй шаардлагатай, буцаж ирэхээ бүрэн батал-гаажуулсан бол манай ЭСЯ-нд шууд хандаж байх хэрэгтэй. Зуучлагч оршсоор байгааг би зогеоох арга хэмжээ авч чадахгүй. Монгол Улсын зүгээс ч ямар нэгэн зохицуулалт хийхгүй байна гэж боддог. Манай яам ямар ч зуучлагч хувь хүн, албан газартай албан ёсны гэрээ байгуулаагүй. Тиим байх ч ёегүй. Иймээс тэдэнд итгэхийн оронд өөртөө итгэ гэж зөвлөмөөр байна.
(өнөөдөр 2004.09.16 217)