Английн ВВС агентлагийн туршлагыг судалж нэвтрүүлэх нь чухал

Ноён элчин сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Тони Блэйрээс Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн мэндчилгээг гардуулан өгч ажлын амжилт хүссэн байна. Ерөнхий сайд Тони Блэйрийн цахилгаан утсанд Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурджээ.
Ерөнхий сайд мөн Тони Блэйрт хариу мэндчилгээ уламжлахыг Элчин сайдаас хүсээд, УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон улстөрийн шинэ нөхцөл байдал, зөвшилцлийн хүрээнд парламентын нам, эвслийн хооронд ярилцаж төлөвлөж байгаа шинэчлэлийн талаар Элчин сайдтай саналаа солилцлоо. Тэрээр англи хэлийг албан ёсны нэгдүгээр гадаад хэл болгох, цахим боловсролыг хөгжүүлэх, хүнд суртал, авлигалыг устгах талаар Засгийн газрын бодлого хөтөлбөрт тусгагдаж байгаа зорилтуудын талаар ярьсан юм.
Монголын үндэсний телевиз, радиог олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болгох зорилтыг хэрэгжүүлэхэд Английн ВВС агентлагийн туршлагыг судалж нэвтрүүлэх явдал илүү чухал байгааг тэмдэглэсэн байна.
/MN-25 телевиз/