Польш эрдэмтэн Ерөнхийлөгчийн шагнал хүртлээ

Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлд дурдахдаа, Бүгд Найрамдах Польш Улсын иргэн, монгол судлаач эрдэмтэн Агата Барежа Старжинска Та эрдэм судлал, хичээл билгээрээ Монгол дахь буддын шашин, уран зохиол, хэл судлалд эрдмийн өндөр дээд өглөг өргөсөнд талархаж, Танд Монгол Улсын Ерөнхийлгч нэрэмжит шагналаа хүртээж, шинжлэх ухааны үнэ цэнэтэй бүтээл олноор туурвихын ерөөл дэвшүүлж, энэхүү өргөмжлөлийг олговой гэсэн байна.
Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлийг 1000 ам.доллар дагалддаг бөгөөд үүнийг Шинжлэх ухаан, технологийн сангаас ивээн тэтгэдэг юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button