Манайд 3866 хайгуулын групп ажиллаж байна

Монгол улсад гадны хөрөнгө оруулагчид уул уурхайн чиглэлээр идэвхийлэн ажиллаж байна. Нийт нутаг дэвсгэрийнхээ 32.3 хувийг ашиглаж хайгуулын ажил хийж байгаа. 3866 хайгуулын групп яг одоо ажиллаж байна. Жил ирэх бүр хөрөнгө оруулалт нь нэмэгдэж байгаа. Олон шалтгаантай ч Оюутолгойн орд газрыг ашиглаж эхэлсэн нь дэлхийн олон улс Монгол улс руу хошуурахад хүргэжээ. Эрх зүйн байдал нь ч мөн таатай гэж дүгнэсэн байна.
-Эрх зүйн тогтвортой байдал буюу ашигт малтмалын тухай мөрдөгдөж байгаа хууль 1997 оноос хойш долоо дахь жилдээ явж байна. Өөрчлөлт бараг ороогүй. Энэ хуулийг нэлээд сайн болсон гэж гадаадын хөрөнгө оруулагчид анх хууль баталснаас хойш орж ирсэн, түүнээс хойш үргэлж орж ирж байгаа. Хоёрдугаарх нь гэвэл, Монголд Оюутолгой орд нээгдсэнээс хойш ер нь Монголын салбар эрдэс баялаг ихтэй юм байна, олон орд нээгдэх бололцоо байна гэдгийг хүмүүс мэдрээд тэрний дагуу олон гадаадын компаниуд хайгуулын лиценз авч хайгуулын судалгаа хийж байна.
Манай улсад байгаа эрдэс баялгуудаас зэсийг ганц Эрдэнэт’ үйлдвэр олборлодог бол алтыг хамгийн их буюу 123 аж ахуйн нэгж олборлож байна. Өнөөдрийн байдлаар нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 169.6 сая ам.долларт хүрсэн байна. Төсөвт оруулж байгаа дундаж татвар нь 17.79 төгрөгт хүрчээ. Энэ салбарт гадаад, дотоодын нийлсэн 31 мянга гаруй ажиллагсад ажиллаж байгаа юм байна.
Өнөөдөр ажлаа эхэлсэн чуулга уулзалт үр дүнтэй болно гэдэгт албаныхан итгэлтэй байна. Чуулга уулзалт маргааш үргэлжлэх юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button