Монгол эзэнтэй оёдлын үйлдвэрүүд хаалгаа барих нээ
Энэ асуудал нь оёдлын үйлдвэрийн эзний санааг зовоож байгаа юм байна. Монгол улсад Азийн улсуудын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд олон бий. Эдгээр үйлдвэрүүд АНУ-аас Монголын оёмол сүлжмэл бүтээгдэхүүнд олгосон таатай боломжийг ашиглаж АНУ-ын зах зээлд бараагаа гаалийн татварыг явуулах боломжийг ашиглаж байна. Гэтэл бас нэгэн таатай боломж байдаг. Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор эхний таван жилд үйлдвэрүүдийг орлогын албан татвар болон гаднаас оруулах тоног төхөөрөмжийн гаалийн татвараас чөлөөлдөг. Хятад, Гонконг, Солонгосын үйлдвэрүүд Монголд хувийн хэвшлийн оёдлын үйлдвэрүүд хөгжүүлэх бодит жишээг монголчуудад үзүүлж байгаа сайн талтай. Гэхдээ хятадууд АНУ-ын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулж ашиг олох боломжийг ашиглаж байгаагаас бус, монгол үйлдвэрийн нэрийг гаргах зорилгоо болгодоггүй. Хэрэв энэ оны эцсээр АНУ-ын крод дуусвал Азийн хөрөнгө оруулагчид манайхаас үйлдвэрээ татах магадлал их байна. Харин эх орондоо үлдэх монгол үйлдвэрүүдийн хувь заяа бүрхэг байна. Учир нь тэднийг татварын дарамт, оёдлын үйлдвэрт шаардлагатай бүтээгдэхүүнийг оруулж ирэх импортын байгууллага байхгүйгээс хойшид үйлдвэрлэл явуулах боломжгүй гэнэ. Харин энд төрийн зүгээс таатай боломжийг бүрдүүлж чаддаггүй.
-Энэ талаар Худалдааны тэнхмийн Дэмбэрэл дарга, Худалдаа үйлдвэрийн яам, Хөнгөн үйлдвэрийн газрынхан бодож л байдаг. Гэхдээ хүч хүрэхгүй байна. Ганцхан манай салбарыг оёдлын салбар, сүлжмэлийн салбарыг яг хөгжүүлэх талаар тодорхой бүлэг хүмүүс ажиллаж байгаа юм байхгүй. Энэ нь нэг судас шөрмөс маркаар жижигхэн хэмжээнд явдаг учраас санаа зовохоос цаашгүй том асуудал хийгдээгүй байгаа.
Одоогоор монгол эзэнтэй оёдлын үйлдвэрүүд Хятадын үйлдвэрийн захиалгаар оёж амьдарч байна. Бүтээгдэхүүний материал импортлох болон Америк руу экспортлох ажлыг Хятадын тал хариуцдаг. Энэ нь монгол хүний хөдөлмөрийн нөлөөн дор хятадууд давхар мөнгө олно гэсэн үг. Гэхдээ энэ бол монгол үйлдвэрүүд хөгжихгүй байгаа гол шалтгаан биш. Ямар ч байсан монгол оёдлын үйлдвэрт 400-500 хүний ажиллах ажлын байр бэлэн байхад дөнгөж 200 ажилтантай ажилладаг. Иймд залуусын дунд оёдлын үйлдвэр их ажиллуулж бага өгдөг гэсэн ойлголт байдаг. Гэтэл монгол эздүүд ажилчдынхаа цалин, ажиллах орчинд нь илүү анхаарал тавьдаг байна.
-Yнэхээр сайн ажиллах юм бол сардаа 400-500 мянган төгрөгийн цалин авдаг.
Гадны хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд буцвал монгол оёдлын үйлдвэрүүд дампуурах нөхцөл бүрдсэн байна. Оёдлын үйлдвэрүүдийг дагаж хөгжсөн тээвэр зуучийн байгууллагууд, гаалийн ажилчдын зарим орон тоо, оёдолчид гээд 30 мянган хүн ажилгүй болох магадлалтай байна.
/MN-25 телевиз/