Бизнес групп үйлчилгээ нээгдлээ

Скайтел компанийн шинээр нэвтрүүлж байгаа дараах төлбөрт бизнес групп үйлчилгээ 9199 дугаартай бөгөөд шинэ хэрэглэгчийг өөрийн сүлжээнд сар бүр 255 минут үнэгүй яриулах боломжийг олгож байгаа юм байна. Энэ үйлчилгээ нь Бидний орон зай гэсэн уриа бүхий үнэ төлбөргүй яриулдаг анхны бизнес үйлчилгээ гэж Скайтел компанийнхан тайлбарлалаа.
Таван хэрэглэгч нийлээд нэг групп болон сар бүр нийтдээ 1275 минут хоорондоо үнэ төлбөргүй ярих учраас бүх юмны үнэ нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн хямдхан өртгөөр ажлаа амжуулах шинэ арга гэж тэд ярьж байгаа юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button