Монголын TOP 10 баянг нэрлэж байна

УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтны орлогын мэдүүлгийг нийтэд ил болгоё гэж найман жил хоёр сонгууль дамжиж яриад зүрхлэх хүн гараагүй. Тиймээс бид Монголын тэргүүн баячууд-ад хэн хэн жагсаж хэдий хэрийн хөрөнгө хуримтлуулж чадсаныг сонирхож, боломжийн хирээр ил гаргахыг зорьсон юм.

Монголын баячуудыг200 сая доллароор хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна.
УИХ-ын гишүүн асан Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк Голомт-ын эзэн. Бодь группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндэр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга Бодь цамхаг ч мөн Лу.Болдынх.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна.
Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед Эрдэнэт үйлдвэрийг удирдаж, хэл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтаи дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, Капитрон хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ Туяа хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаггүй, харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа нүдийг нь олж томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн Туяа хотын төвд 7 өрөө байранд амьдардаг.

МСЗ группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар 1 тооцогдох хөрөнгөтэй гэдэг.
МСЗ электроникс компьютерийн зах зээлд ноёрхож, Анун, Анунгоо төв өргэн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, Спирт Бал Бурам ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, Орчлон дунд сургууль, Орчлон цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд Соса соlа ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллароор худалдан авч, монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хүүхдиин хамт өөрийн Орчлон цогцолборын хоёр давхар хауст амьдардаг гэнэ.

НИК-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, дөрөвдүгээрт бичигддэг аж.
НИК-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгөв. Мөн Капитрон банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.

Тавдугаарт Буян-гийн Жаргалсайхан орж байна.
Түүний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ эрхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггүй нь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдиин хамт зутруухан амьдардаг. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг Мираж продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын В.И.А Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг олсон гэнэ.

Эрэл-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд Эрэл-ийн ажилчдынхаа байрны 4 өрөө сууцанд амьдардаг.

Жагсаалтын долоод Монгол газар-ын Мянганбаярыг оруулдаг.
Есөн эрдэнийн дээд алтаар занималддаг энэ эрхэм худалч хүнд Монголын бүх аймагт алтны үндсэн ба шороон ордтой. Монгол газар алтны эрэл хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, үзмэрч ажиллуулж алтны ордыг илрүүлэхийг оролддог. Цэцэг зочид буудал, худалдаа үйлчилгээний Цэцэг төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.

Алтай трейдинг компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн С.Батболд наимдугаарт бичигдэж байна.
Чингис зочид буудал, Скай худалдааны төв, Алтай кашемир, Скайтель компанид хөрөнгө оруулсан. Мән Бороо гоулд алтны уурхайд чамгүй хөрөнгө оруулсан гэдэг. Тэрээр 13-р хороололын 4 өрөө байранд эхнэр, таван хүүхэдтэйгээ амьдардаг.

Монголын толгой баячуудын есдүгээрт 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Оюуны Ундраа фpуппын ерөнхийлөгч С.Отгонбаяр бичигджээ.
Туc компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг түүний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа үйлчилгээний томооохон төвүүд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишүүн Сансар хороололд 4 өрөө байранд тун даруухан амьдардаг.

Аравдугаарт Женко группын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан байна.
Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, Талх чихэр, Мах импекс зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. Коника гэрэл зургийн студи, Сити шоп дэлгүүрийн сүлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон X.Баттулга гишүүнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
(сэрүүлэг 2004, 28)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button