Сарын тэмдэг
Охидод бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгааг сарын тэмдгээр нь тодорхойлно. Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь нэг сарын тэмдэг эхэлсэн өдрөөс дараачийн сарын тэмдгийн эхлэх өдрийг хүртэлх хугацаа юм. Сарын тэмдгийн мөчлөг 21, 23, 26, 274, 28, 30 хоногийн зайтай 3-5 хоног үргэлжилнэ. Сарын тэмдгийн цус нь өвөрмөц үнэртэй, хар хүрэн өнгөтэй, салсттай, бүлэгнэдэггүй чанартай.
Сарын тэмдгийн үед хэвлийн доод хэсэг, ууц нураагаар, хүчлэн хийх биеийн тамирын хүнд дасгалууд, биеийн хүчний хүнд ажлаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв биеэ сайн гамнахгүй бол гарах цусны хэмжээ, үргэлжлэх хугацаа өөрчлөгдөн яваандаа мөчлөгт эмгэг өөрчлөлт орно.
Нэг удаагийн сарын тэмдгийн үед 100-150 гр орчим цус гарна. Хүн бүрийн бие махбодийн өвөрмөц онцлогоос хамааран заримынх нь цөөн хоног, заримынх нь 6-74 хоног орчим хүртэл үргэлжилдэг. 7 хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл эмгэг өөрчлөлт гэнэ.
Сарын тэмдгийн үед дороосоо даарч хөрөхийг цээрлэнэ. Даарснаас гарах цусны хэмжээ ихсэх буюу зогсож болно. Яваандаа ууц, хэвлийн доод хэсгээр шархиран өвддөг болох ба мөчлөгт өөрчлөлт орно.
Охид бүр сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлийг гарч байгаа цусны хэмжээнээс хамааран өдөрт 3-5 удаа сольж байгаарай. Сарын тэмдгийн хуанлитай байж, түүнээ нямбай хөтлөх нь чухал. Хуанлийг хөтөлж заншсанаар чи эрүүл мэндээ хянаж чадна. Нягт нямбай хуанлийг хөтөлж чадвал өвчнийг оношлоход тусална.