Цаг агаарын мэдээг унших гэж иргэд бухимдаж байна

Монголчууд гуравдугаар анги төгсөхдөө дунджаар минутанд 200 орчим үг уншиж төгсдөг. Гэвч цаг агаарын дэлгэцийн мэдээг уншихын тулд дунджаар минут орчим хүлээж зогсох, эсвэл энд томоохон хэмжээний замын бөглөрөл гарах шаардлагатай болж байгаа юм.
Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар монгол инженерүүд энэ самбарыг босгожээ. Өнөөдөр 9-21 цаг хүртэл УБ-т үүлэрхэг, хур тунадастай, салхи баруун хойноос 6-18 м/сек, +5 градус гэсэн бичиг гүйж дуустал дунджаар минут гарангийн хугацаа болж байна. Харин дөрөв дэх замын уулзварт байрлуулсан гэрлэн дохио 15 секундын хугацаатай үе үе өөрчлөгдөж байгаа юм. Цаг агаарын мэдээгээ сонсож амжаагүй жолооч нар болон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэд энэ самбар дээр гарч байгаа 20-иод үгийг уншихын тулд минут гаран хөдөлгөөнийг зогсоох, эсвэл энэ уулзвар дээр замын бөглөрөл байнга гарч байх хэрэгтэй болж байна.
Харин Монгол улсын нийслэлд ганцхан байдаг энэ самбарт гэрэлтэж байгаа үгсийг хурдан гүйдэг болгохын тулд холбогдох инженерүүд нь арга сэдэж эхэлсэн бололтой. Хэрвээ мөнгө төгрөгний бололцоо байдаг бол нийслэлийн хэд хэдэн газар ийм самбар босгочихоосой гэж иргэд санал болгож байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button