Yсчний газраас насан туршийн сорвитой үлджээ

Одоогоос хэдэн сарын өмнө иргэн Мөнхтуяа нийслэлийн нэгэн үсчинд орж үсээ будуулсан байна. Гэхдээ тэр даруй толгой халаад ирэхэд гайхсан тэрээр үсчнээс асуухад зүгээр ээ гэж хариулсан. Yүнээс хэд хоногийн дараа түүний толгой нь идээлж шархалж эхэлсэн байна. Yүнд гайхсан тэрээр эмнэлгийн байгууллагаар гурван сар гаруй явж идээ шархнаасаа салсан ч тэрээр насан турш толгойныхоо нэгээхэн хэсэгт үсгүй хоцорлоо.
-Дөрөвдүгээр хорооллын Баянгол худалдааны төвийн дотор байрладаг үсчин Энхтуяагаар үсээ супердүүлээд толгойныхоо оройг түлүүлчихээд түүнээс хойш нэлээд удаан хугацаагаар эмчилгээ хийлгээд явсан боловч миний толгойны оройд үс ургахгүй болсон. Yсчнээ хайгаад олохгүй байна.
-Нийт үсчний газрын ариун цэвэр муу, үйлчилгээ хийж байгаа алчуур, сам нь хиртэй бохир заваан байдгаас гадна зарим үсчдийн ур чадвар, мэдлэг муу байгаагаас хэрэглэгчдийг хохироох асуудал нэлээд их байна. Тухайлбал, саяын тохиолдол байна. Энэ хүний гомдол хохирлыг манай хэрэглэгчдийн үндэсний холбооноос зохих газарт нь тавьж барагдуулж өгнө.
Хохирогч одоо нэгэнт үс ургахгүй учраас зүгээр л эмчилгээний зардлаа нэхэмжлэх бодолтой байгаа юм байна. Мөн хохирогч одоо л тухайн үед будгаа шалгаж байж будуулдаг байж хэмээн харамссаар байгаа юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button