Гадаад хэргийн яам Д.Отгонжаргалыг амьд гэж мэдэгдэв

Тэнд хэвлэлээр сүүлийн үед хөлсний алуурчны гарт амь алдсан гэх Швейцарь хэмээх Д.Отгонжаргалын талаар Парие дахь Элчин сайдын яамны хэвлэл мэдээлийн албаны ажилтан мэдээлэл өгөөгүй болохыг болон мэдээлэлд нэр дурдагдсан хүн Швейцариин шоронд 2005 он хүртэл ял эдэлнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ. Яагаад хэвлэлээр дээрх мэдээлэл гарснаас арав гаруй хоногийн дараа Гадаад хэргийн яам няцаалт өгөх болов. Энэ нь эхлээд түүнийг үхүүлчихвэл яах нь вэ гэж нийгмийн сэтгэл зүйг тандсан хэрэг үү. Эвсэл тэр хүнийг ямар нэгэн томоохон хэргийн золиос болгохоор шийдэв үү? Цагдаагийнхан яагаад өнөөг хүртэл мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа юм бэ? Энэ нь эрүүгийн гүйцэтгэх ажлын шугамаар явагдаж буй ажил уу гэх мэт олон таамаглал дэвшүүлж болмоор санагдана. Ямартаа ч тэр хүн амьд байна. Гэхдээ бас яагаа ч үгүй эрт үүнд итгэх осолтой. Учир нь хэд хоногийн дараа дахиад л залруулга хүссэн албан бичгийг хаа нэгтэйгээс факсдаж мэдэх юм.
(өдрийн сонин 2004.09.17 231)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button