Монголчууд анхны компьютер тоглоомоо хийжээ
Тэд монгол зан үйл, орчин төрхийг харуулсан маш шинэлэг санаа шийдэлтэй үндэсний хөгжим аялгуутай анхны гурван хэмжээст тоглоомуудыг бүтээж байгаа аж.
Үүний нэг нь Гэсэр туульсаассэдэвлэсэн тоглоом, нөгөө нь Улаанбаатар хотын замд жолоодлого гүйцэтгэх Taxi Driүer юм. Энэхүү бүтээлүүд мэдээллийн технологийн Монгол дахь хөгжлийг урагшлуулах төдий-гүй дэлхий нийтэд эх орноо сурталчлан таниулах, үндэснийхээ программ зохиогчдын ур чадварыг харуулахад чухал хувь нэмэр оруулах бүтээл хэмээн тус компаниинхан үнэлж байна. Мэн тэд Тоглоом гэхээр зугаа цэнгэл гэж ойлгож болох-гүй, энэ бол асар том урлагийн бүтээл. Дэлхийн тоглоомын зах зээлд гадаадын олон том компаниуд өрсөлддөг бөгөөд эдгээр компаниудын хийсэн тоглоомууд дотор монгол зан үйл, байлдааны урлагийг тусгасан тоглоом цөөн боловч бий. Гэхдээ бидний зан үйлыг тусгасан сайн тоглоомыг зөвхөн монгол хүн, зураач, программ зохиогч, дизайнерууд л бүтээж чадна. Уг тоглоомыг дэлхийн түв.шинд хүрэхүйц зан үйл онцлогийг тусгасан байд-лаар бүтээх нь улсаа дэлхийд сурталчилах том боломж гэ-лээ. Гэсэр тоглоом нь Гэсэр туульсын 11 бүлгээр зохиомжлон хийсэн долоон үе бүхий бүх насныханд зориулсан аж. Харин Taxi Driүer нь Улаанбаатар хотын замын сүлжээ болон байгууллагуудын байршил үйлчилгээг таниулах, жолоодлогын дүрмийн мэдлэг, дадлага олгох зорилготой аж. Хотын жолоодлогын хэсэгт Улаанбаатарын төв дүүргийн бүх зам уулзвар, замын тэмдэг, дүрмийн зааварчлалыг оруулсан байна. Тоглоомын эхний хэсэгт тоглогч жолоодлогын сургалтад (дром, хотын жолоо) хамрагдан тээврийн хэрэгсэл барих эрх олж авснаар үргэлжилдэг юм байна.
(өдрийн сонин 2004.09.17 231)