Төрийн сангийн зээл эргэж төлөгддөг үү

Энэ мөнгө бүрэн төлөгдөх баталгаа бүрдсэн эсэх нь бүрхэг байна. Манай улс дээд боловсролтнуудыг үйлдвэрлэхэд ядарсан эдийн засгаа ч тоолгүйгүйгээр жил бүр толгой хэрийн мөнгө зарцуулж байгаа. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд гурван оюутан тутмын нэг нь улсын тэтгэмжээр сурдаг. Тэд төгсөөд арван жилийн дотор сургалтынхаа төлбөрийг эргүүлж төлөх болзолтой учир төрийн сангийн зээлийн эргэн төлөлтийг хүлээлгүйгээр жил бүр улсаас олон сая төгрөг гарах болно. Гэтэл энэ мөнгөөр олон жил оюутнуудыг тэтгэвэл улсын мөнгөний уутанд том цоорхой эргэн нөхөгдөх нь үлгэр. Эргэж төлөгдөх арван жилийн долоо дахь жилээс хүү бодно гэж байгаа. Тухайн жилийн мөнгөний инфляци дээр 0.5 хувийн хүү нэмж бодогдох эргэн төлөлтийн тухай зээлээр сурагчид хэрхэн ханддаг нь сонин юм.
Их, дээд сургууль төгсөгчдийг гараад ажлын байртай мэргэжилтнүүд, ажилгүйчүүдийн диплом эзэмшигчид гэж хоёр хуваадаг. Өнөөдөр Монгол улсын хөгжилд шаардлагатай мэргэжил болох инженер техникийн чиглэлээр суралцагчдад төрийн сангийн зээл өгөхийг чухалчилж байна.
-Би ямар шийдвэр гаргаж байна вэ гэвэл эдгээр хүүхдүүдэд сард стипенд олгодог, тэр оюуны чадавхи өндөртэй хүмүүсийг дэмжээсэй, техникийн болоод математик, бусад шинжлэх ухаанууд байна.
Эргэн төлөгдөх нь үлгэр юм шиг энэ олон сургалтын зээлд жинхэнэ эзэд нь хамрагдаж чаддаг эсэхэд төрийн сангийнхан ч өөрсдөө эргэлзэж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button