Япончууд Д.Лхагваагаас мөнгө нэхэмжилж байна

Түүнд дурдсанаар, Японы Ураяасу хэмээх спортын зуучлалын компани 2002 оны тавдугаар сарын 12-нд Д.Лхагваатай гэрээ байгуулан, одоо хүртэл хамтран ажиллаж байгаа аж. Анхны гэрээ гурван жилийн хугацаатай байсан бөгөөд манай боксчныг WBA-гийн аварга болох үед буюу энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд дахин гурван жилээр сунгасан юм байна.
Тус компани нь Д.Лхагваагийн онцгой эрхт зуучлагч бөгөөд Д.Лхагваагийн тоглолтыг зөвхөн Ураяасу хэлэлцэн тохиролцож зохион байгуулна, тоглолт бүрээс олсон орлогын 10, нэмэгдэл шагналын 20 хувийг тус компани авна, Д.Лхагваагийн менежер энэ гэрээг дагаж мөрдөнө гэж уг гэрээнд хатуу заасан аж.
Харин Д.Лхагваа аварга цолоо хамгаалах тоглолтыг саяхан АНУ-ын Хьюстон хотод Х.Диастай хийхдээ Ураяасу-тай зөвшилцөлгүй дангаар гэрээ байгуулж тоглолт хийсэн учир Японы тал түүнээс дор хаяж 14 мянган ам.доллар нэхэмжилж байна хэмээн сануулсан байв.
Ураяасу-гийн захирлын ирүүлсэн эл е-мэйлд манай боксны гэрийн болон гэр бүлийнхнийх нь харилцах утасны дугаарыг бичээд Д.Лхагваад энэ тухай мэдэгдэж бидэнд тусална уу гэжээ.
Тиймээс уг хүсэлтийн дагуу эл мэдээллийг нийтэлснээс бус, гавьяат боксчныхоо нэр хүндэд сэв суулгахыг эрмэлзээгүй гэдгээ эцэст нь дурдъя.
/Өнөөдөр, 2004, 09.17, 218/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button