Ингэн тэмээний дараа монгол нохой

Энэ нь мөн л амьтны тухай гэнэ. Нэр нь Монгол нохой. Ингэн нулимс-ыг бүтээлцсэн Мюнхенийн киноны сургуулийн нөхөдтэйгөө энэ удаад ч бас хамтарчээ. Хүүхэд, нохой уг бүтээлийн гол баатар.
httpmsnbs.msn.com вэб сайтад байх мэдээнд Бямбасүрэн Монгол нохой бол хүн амьтан, ёс заншил, байгалийн тухай хэмээн өгүүлжээ. Тэрбээр мөн Нохой нүүдэлчдийн үнэнч нөхөр, туслагч байсан. Гэхдээ цаг үеэ дагаад хүмүүс орчин үежиж, хот суурин руу нүүж, нохой тэдний үнэнч нөхөр байх тэр дүрээсээ хагаж байна. Тийм болохоор нохой зэрлэгшиж, чонотой нөхөрлөж илүү ухаантай, хурц сэргэлэн чоныг төрүүлж байна. Гэтэл бид чононоос айдаг. Гэхдээ би киногоороо юуг ч шүүмжлэх гээгүй. Ямар байсныг л өгүүлэх гэсэн юм хэмээн шинэ киноныхоо тухай тайлбарлажээ.
/Өнөөдөр, 2004, 09.17, 218/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button