Алтан гадас-аас Н.Энхбаяр хүртэлх их нүүдэл
Гэхдээ тэдний энэ нүүдэл нохой шуугиулан, хөсөг сандчаан тумний нүдэн дээр ил хийгдэх үү, дотооддоо хуйвалдаан маягаар МАХН-ын тогоонд хошуу шургуулах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Угаас АН-ыг бутаргах гэж үе үе сандаргадаг Алтан гадас ассоциаци УИХ-д долоон суудал авч нам доторх намын үургээ улам бүр тунхаглах болсон.
МАХН-ын зүгээс эрс тулгаж буй засгийн эрхийг хоёр, хоёр жилээр ээлжлэн барих, хоёр талын амласан амлалт биелэх боломж бүрдээгүй тул Засгийн газрын шинэ хөтөлбөр боловсруулах тухай тодорхой заасан Зөвшилцөл № 3 гэрээ байндаа тусч, Эх орон-Ардчилал эвелийг үүрээ эвдүүлеэн шоргоолжны үлгэрээр оруулаад байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр МАХН-ын удирдлагууд Эх орон-Ардчилал эвсэлд өнөөдрийг хүртэл буюу даваа гаригийн өглөөний нарыг зөвшилцөлтэй хамт харах эрх өгч, хугацаа заажээ. Тэгэхээр өнөөдөр эрхэм зөвшилцлийн хувь заяа шийдэгдэх түүхэн чухал өдөр болж таарах нь. Тодруулж хэлбэл, Эх орон-Ардчилал эвслийн нэрээр бялуурч байгаа АН-ын хэсэг нөхөд Зөвшилцөл № 3 -ыг хүлээн авч хоёр жил ч болохнээ засгийн эрхэнд суусан нь дээр үү, эсвэл ямар нь мэдэгдэхгуй бөглүу байдалд мухардах уу гэдгээ шийдэх хугацаа өнөөдрөөр эцэслэх янзтай.
Ийнхүү эрс хатуу хугацаа заадаг нь ч учиртай. МАХН Эх орон-Ардчилал эвсэл задрахыг их хулээж буй бөгөөд ийм тохиолдолд эвелийнхэн шаварт ойчихоос аргагүй байдалд хүрэх юм. Эх орон-Ардчилал эвсэлд гурван бие даагчийнхаа өмнө толгой бехийн хүлцэл өчиж, маргаантай байгаа хоёр суудлаа еөрийн болгох толгой хувилбар байсан боловч үүнийг олж харахаасаа өмнө Ерөнхий сайдаар чимэглэсэн том бялуунд бүдэрчихсэн нь өнөөдрийн энэхүү гарцгүй тулгалтыг авчраад байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Эдүгээ АН хоёр байтугай гурав хуваагдаж ч болох осолтой тоглоомоор наадаж буй. Эвсэл задрах нь төдий л сонин буе болж, хүчтэй сөрөг хүчин гэгдэж байсан АН-ын хувь заяа шийдэгдэх эгзэгтэй цаг үе үргэлжилеээр байна. Туе намаас Алтан гадас ассоциацийнхан нүүр буруулан МАХН-тай ил, далд эвеэн төр барихаар шивнэлдэж эхлэв. Сонирхолтой нь энэ хувилбар нэлээн эрчимтэй яригдаж байгаа аж.
Сонгуульд намаа зохион байгуулан оролцож эрх баригчтай өрсөлдөх төвшинд авчирчихаад одоо болохоор шахагдаад байгаа Энхсайхан нарын цөөн хүн ч мөн АН доторх орон
зайгаа орхин салан тусгаарлаж дахин нам үндэслэх хэмжээнд санаа буруулж байгаа сурагтай. Эвслийн нэрийг намын нэр болгон өвлөж авах тухай ч яригджээ. Хэрэв АН ийнхүү бутарвал ноён Ц.Элбэгдорж танхимгүй Ерөнхий сайдын ёгтлол үлгэрээ дуусгавар болгож, МАХН-д бүх эрхийг шилжүүлэхээс аргагүй байдалд хүрнэ. Тиймээс ч мань Элбэгээ Зөвшилцөл №3-ыг намын нөхдөөрөө дэмжүүлэх бүх аргыг хаин хүзүү сунган гүрийсээр байна.
Ингэхэд АН-ынхнаас Зөвшилцөл №3-ыг хэн дэмжээд байгаа хэрэг вэ?
СВОюун, НвБаярцогт, М.Сономпил, Мурат, Л.Гүндалай нарын нэр сонсогдоод байна билээ. Зайлшгүй анхаарал татаж байгэа асуудал бол Зөвшилцөл №3 Монголын улс төр болоод засаглалыг ямар байдалд хүргэх вэ? гэсэн асуулт. Хоёр хоёр жилээр Засгийн эрхийг ээлжлэн барьснаар МАХН болоод АН юу хожих вэ? Эхний хоёр жил нь АН-д оногдоно. Гэтэл хоёр жилийн найман улирлын нэг нь хэдийнэ урсан одчихож. Үнэнийг хэлэхэд Зөвшилцөл №3-ыг сонгосноороо АН амьдрах хугацаагаа ердөө хоёр жил шахам хугацаагаар уртасгасан төдий хэрэг болж ч мэдэх. Энэ бүх гацааны нөгөө талд МАШСН ул хөдлөх цул хүч болон төвийг сахин оршсоор байгаа. Б.Эрдэнэбат ганц хоёр сайдын суудлын төлөө бүжиглэх нэгэн биш гэдгээ хэдийнэ нотолсон. Улс төрииг чих тавин сэтгэл зовнин анхаарч байгаа судлаачид Б.Эрдэнэбатыг шийдвэрлэх алхам хийж магадгүй хэмээн найдсаар буй. Учир нь АН задарснаас эвсэл эвдрэх нь арай гарлага багатай! Түүгээр ч барахгүй улс төрийн өнөөгиин нөхцөл баидлаас харах юм бол улс оронд илүү ашигтай тусч байгаа юм. Тэгээд ч Эх орон-Ардчилал эвсэл нэрийн цаана МАШСН аль эрт энэ тойргоос гээгдэн хаягдчихаад байгаа. Нэрнээс бусдаар үйл хэрэг дээрээ эвсэл задарчихаад байгааг эндээс харж болно.
Одоо гол найдвар МАХН болон МАШСН дээр тогтож байна. Энэ хоёр намд төстэй чанар олон бий. Хоёул босооудирдлагатай, нэгдмэл, залуусаа дэмждэг, нэг дуу хоолойгоор улс төрд түрлэг нэмдэг хатуу сахилга баттай гэхчлэн тоочиж болно. Гол нь Н.Энхбаяр болон Б.Эрдэнэбат нар хэрхэн ойлголцож, итгэлээ хэрхэн хуваарилахаас цаашдын асуудал шалтгаалах юм. Тэд хамтран улс орноо уналтаас татан гаргаж, зарим нэгэн улс төр дэх карьер нь эцэслэж байгаа чиргүүлүүдээсээ салж чадвал ирээдүйгээ атгачихлаа гэсэн үг. Ямар ч гэсэн ноён Н.Энхбаяр АН-тай гар барилцан өөрөө УИХ-ын дарга болж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад зүтгүүлснээрээ одоогоор юу ч хожоогүи байгаа. Харин ч хагархай шаазанд цай ууж болдоггүйг бүх талаар ухаарсан ч байж болох. Ер нь дотооддоо гүнжин муутай субьект хань болохоосоо гай болох нь илүү байдаг. Юутай ч сүүлд авсан мэдээгээр МАХН-ын бүлэг хуралдаад Зөвшилцөл №3-аас буцах зам үгүй, тулгасаар байгаад эцсийг нь үзье хэмээн шийдсэн гэнэ билээ. АН-ынхан тэдний эсрэг барьцаа болгон хүүхдийн тэтгэмжийн 10000 төгрөгийг сойхоор зэхэж байна.
Зөвшилцөл гацаанд орж, улс төрийн явц ухрах араандаа шилжээд байгаагийн цаана 2005 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ цуурайтаад удлаа. Алтан гадас МАХН ч үгүй, АН ч үгүй үлдчихвэл ноён Р.Гончигдоржийн Ерөнхийлөгч болох найдвар бут үсэрнэ. Тиймээс ч Алтан гадас хаяагаа хадран МАХН-д тал засч байж болох юм. Харамсалтай нь МАХН, Алтан гадас хоёрын Ерөнхийлөгчийн сонгуулиас горьдож байгаа үр дүн эрх ашгийн талаасаа зөрчилдөж болох учраас энэ төдийлөн ашигтай хувилбарт тооцогдохгүй л болов уу. Тэгээд ч АН-ыг хуваан бутаргаж дөнгөдөг Алтан гадас МАХН-ыг бас яах ч юм билээ.
Энэ бүхнээс үүдэн жавар үлээх болсон улс төрийн цаг агаарыг сонжъё. МАХН болон АН зөвшилцөл гацаанд орсныг албан ёсоор мэдэгдэн, эрхэм зөвшилцлөөс ухарч байгаагаа нуугаагүй. Сарын турш хадны мангаа болж байсан зөвшилцөл ганхаж эхлэв. Энэхүү гацааг харин ч эерэгээр гарц болгон ашиглах цаг ирлээ. Зөвшилцлийн хүнд суртлын цаана хаягдаад удсан парламент болон ИЗБНН, БНН, МАШСН-уудын байр суурь тодхон илрэх нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл, тэдний дуу хоолойг улс орон чагнаархан хүлээж байна. Эх орон-Ардчилал эвслийн тойргоос хэдийнэ шахагдан хаягдсан МАШСН-ынхан, Алтан гадас АН-ыг задлахаас урьтан зоримог хөдөлж чадвал улс төрийн болоод улс орны байдлыг эерэгээр шийдэж болох талтай. Угаас тэд эвелийн тойргийн гадна хаягдчихаад байгаа хэрнээ үл мэдээчийн дүр эегэн дүмбийгээд байж таарахгүй.
Хэрэв МАШСН Эх орон-Ардчилал эвелийг чухам АН-ынхны бий болгосон
гадас намтайгаа улдэхээс аргагуйд хүрнэ. Ингэснээр АН аврагдаж ч болох. Харин МАХН жижиг чулуугаар том чулууг хөдөлгөн олонхийн орон зайг эзэгнэх юм. Ингэснээр төвхнөдөггүй төр цэгцэрч, улс орны амьдрал хэвийн байдалд шилжинэ. Улс төр ч бас эмхрэн, хүчтэй сөрөг хүчин МАХН-ыг хянах боломж бүрдэнэ. Монголын парламент зүй ёсны дагуу олонхтой, 35 хүртэлх хувийг эзэлж чадах сөрөг хүчинтэй, бие даагчтай болж ам бүл бүрдэх юм. Парламентыг бүрдүүлж байгаа таван нам, гурван бие даагч өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх боломжтой болж, жинхэнэ ардчилсан, олон талт УИХ төрийг жолоодох болно.
Үүнийг ард түмэн хүсээгүй гэж үү? Нэгэнт өнөөгийн нөхцөлд их эвлэрлийн төр байгуулж Засгийн газраа эмхэлж чадахгүй байгаа юм чинь улс орны хамгийн гол тулах цэг болсон парламентаа ардчилалтай болгоё. Энэ нь ч ард түмний сонголт билээ. Нэг намын дарангуйллаас айхааргүй сонголтыг бид нэгэнт хийсэн.
Парламент ардчилсан нийгмийн өмнө ил тод хуралдан, М.Энхсайхан, Р.Гончигдорж нар үгээ хэлж, С.Оюун төвийг сахин, Ц.Нямдорж, Л.Гүндалай нар үзэл бодлоп өпсөлдүүлэн, Буян Жагаа дураараа хашгирч, Н.Энхбаяр хөмсөг атируулж, бие даагчид гэдийж л байг. Энэ чинь л ардчилсан төр шүү дээ.
(өнөөдөр 2004.09.20 220)