УИХ-ын гишүүдэд илгээх дугтуйгүй захидал

Нэлээд дээр үед 25 дугаар суваг телевизийн сурвалжлагчид егсөн ярилцлагын минь дараа УИХ-д хамт сууж байсан намын нөхдийн зарим нь эгдүүцэн өмнөхеесөө хувиран огт өөр хүн болсон мэт үг хаяж зэвүүцлээ илэрхийлж байж билээ. Магтаалаас бусдыг хүлээж авах тэнхэлгүй болж байгаа юм болов уу гэҗ тэгэхэд бодогдсон. Тухайн он цагтаа биширч өөрийн намдаа хэтэрхий үнэнчээ харуулах гэж ядажтуйлширсан, хэт намч, хувьегалч хүмүүс л төр, намын үйл ажиллагаанд гарсан алдаа хэлмэгдлийн эзэд байсан шүү дээ. Дээд хүмүүсийнхнээ улыг долоож, доодостоо улаа долоолгож яваа эрхтэн тушаалтнуудыг харахад ёроол нь гарт хайлж, орой нь долоолгож хайлдаг хямдхан мөхөөлдөс санаанд буудаг. Төрийг эвдцэг захын шалтаг нь
-Зусар бялдууд уярах
-Үг үйлдэл болохын ёрыг үл мэдрэх
-Ойр харж, хол бүдрэх
-Эрх хэргэм ташлуулан, амин хишиг завших
-Өөрт буйгаасаа илүү харагдах, байхгүйн донд автах гэх мэт олон зүйл буй шүү. Үүнийгэс нуршья.
Нэгэн зүйл. Хоосон гариг дээр хоёр өөр омог төрөлтөн ирчихээд ертөнцийг шинээр байгуулах гээд байгаа юм шиг танай, манай ялсан, ялагдсан гээд хашгиралдаад байх. юм. Та нарт ялагч, ялагдагч гэж байхгүй. Дайн болоогүй, сонгууль болж өнгөрсөн. Та нар зүгээр л бүхнийг шийдвэрлэгч их ард түмнээс сонгогдсон. Та нар ард түмний хараат хүчин. Та нар ард түмэн хэмээх далайн дундах жинстэй арал. Тиим болохоор ард түмнээ сонсох учиртай, үүрэгтэй. Арал нь томроод, эрх мэдэлт түмний далай хэвлийгээ алдаад байх уу? Үгүй. Тиим тохиолдол хүн төрөлхтний туүхэнд байгаагүй юм. Та нөхдийн хэлцэл, зөвшилцөлд хүрч байгаа байдал чамлалттай байна. Энэ замд чинь ямарваа нэгэн далд эрх ашиг, улангасал үйлчлээд байгаа юм шиг ойлголтыг ард түмэнд төрүүлж эхэлж байна. Эелдэг зан, ёст байдапд чинь дарагдаж байсан зарим зохиегүй зүйлүүд бодит байдлаараа цухуйж эхэлж байна. Бид ийм хүмүүсийг хүндэлж байж дээ гэсэн гоморхол, төрийг хүндлэх ойг гутааж, сэтгэлийг ихэд сулруулдаг. Та бүхний хувийн нэр хүнд, мэн чанар төрийн мэн чанарын нэгэн үзүүлэлт. Та нарын байгуулсан нам, эвсэл монгол газар шороон дээр, монгол оюун ухаан, мэдлэг мэдрэмж, онол бодрол дээр үүссэн байх. Ингэхэд та нар чинь Монголын төлөө гэсэн нэгэн сэтгэлтэй монголчууд биз дээ. Саяхны нэгэн хэлцэлд тавьсан саналыг сөхье. Энэ саналын цаана өөрсдийн гэсэн олон гаргалгаа байгаа… Тэрнийгээ хамгийн зөв нь гэж бодож байгаа. Сайдын албыг хоёр жилээр хатуу хугацаатай сольж хаших гэнэ. Төрийн өндөр албан тушаалыг ёслолын харуул солилцох хэлбэрт оруулж болохгүй байх. Эсвэл заавал сайдболж үзэх ёстой хүн чинь сэнтий амеч чадахгүй үлдчих гээд байна уу?
Төр, албан тушаал, Монголын эрх ашиг гэдэг бол хушуу ба/таахыг бодрон хумуусийн дугаарлан иддэг баян тансаг найрын ширээ биш. Бүүр ойртон нягтармаар байгаа бол 24, 48, 72 цагаар ээлжлэн хаших хувилбарыг сонговол яасан юм бэ?
Төрийн өндэр албанд чадаж байвал хийх, чадахгүй бол огцрох хоёрхон жаяг буй. Үүнийг шийдэх дур зорго зөвхөн ард түмэнд буй. Ард түмэнд зөвшөөрөгдөөгүй, хуульд заагдаагүй, сургуулийн дотуур байрны дүрмээр Засгийн газар ажлаа явуулахгүй байлгүй. Хугацаатай хүн-хоноцтой адил гэдэг үгийг хатуу саналтай.
Дөрвөн жилдхийх ажил багтахгүй, бага хугацаа юм, найман жил болгоё гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй санал сэдэл сонсогдож л байсан. Тэгвэл түүнтэй жишихэд хоёрхон жилд хүн бодсон санасан зорилгоо биелүүлж чадах уу? Дээрхээс харахад огцруулах, дэвшүүлэхийг гэм зэмээр буе ээлжээр шийдэх болох нь. Ажлын алдаа, үр дүн хоёр арчигдах нь.
Нэгэн зүйл. Израиль улсын төрт ёсны загвар дэлхийн хамгийн шилдэг нь гэнэ. Еврей буюу жүүд оюун дэлхийд адтай үнэтэйг хүмүус мэднэ. Монгол оюун ухаан, төрт ёсны уламжлал түүнээс балчир гэж би бодож чадцаггүй. Израильд очижтуршлага судална гээд ухасхийв. Дэлхийг чагнаархана гэдэг хэрэггүй зүйл биш нь мэдээж. Гэхдээ дийлэнх нь хэрэгжих үндсэн хөрсөн дээрх, төрт ёсны болон оюуһы чадавх, түүхэн уламжлалаасаа өвөрмөц шинж чанар, охь шимийг хүртезн байх нь давуу талтай. Өнөөгийн төр өөрийн гэх шинж чанарыг огоорч Тотины ном бясалгаад байгаа юм уу даа гэж бодогдоно. Дэлхийн хамгийн эртний төрт ёсны уламжлалтай, хууль цаазыг үндэслэгч нь монголчууд. Шавартургадаг цэцгийг талд хэчнээн ч тариад ургадаггүй. Израиль загвар-Монгол төрийн загвар байхгүй байлгүй дээ. Дахиад туршлагын эрэлд мордохдоо, Газын зурвас дахь хэрэмний загвар авчрах юм биш биз дээ.
Нэгэн зүйл. Төрөө сонгох энэ сонгууль санаандгүй атлаа өөр хувилбарын сонголт болсон. Талын нэг тархан суудаг ард түмэн урьдчилан Их хурилдай хийсэн мэт тохироо шовша бүрдүүлеэн нь төрт уламжлалтай мэдрэмтгий ард түмний мэн шинжийг харууллаа. Бие биедээ тавих хяналт сайжирна гэж гэнэн хэрсүү зүйл ярих юм. Ер нь төрийн хүнийг бие биенээ хянах хяналт буе, төрийн нүд, үнэн хоёр хянаж байдаг юм. Цаг хугацаа нь урт богино байна уу гэхээс төрөөс нуугдаж чаддаг гэм зэм гэж байдаггүй. Энэ сонголт ул улаа шагайх биш, толгой толгойгоо шагайх сонголт болсон. Нөгөө талаар социализм-коммунизмын эхэн үед Николай Бухарины хэлеэн У нас многопартийная система Одна партия у власти, а остальные в тюрьме гэсэн үгийг үндсээр нь мохоосон сонгууль болсон шүү.
Бас алба ашигт улангассан шуналыг буе хийж зүтгэж чадах хүнийг сонгоход, олон үнэлэмж, санал бодол уралдуулах боломж буй болгосон сонголт. Давамгай толгой даасан эрх мэдлийг төвлөрүүлэхээс зайлсхийсэн сонголт болсон.
Нэгэн зүйл. Та нарт ард түмний их л итгэл найдвар цугласан даа. Та нар хийх ёстой. Хийгээд үз. Итгэж байна гзж ард түмэн эрх өгсөн. Та нараас өөр хүн олдохгүй гэж сонгоогүй. Ард түмний тэсвэр хүлээц ихтэйг далимдуулж, элэг барьж болохгүй. Янз бүрийн орны янз бүрээр санаа бодлоо илэрхийлдгийг дуурайж, хүний эрхийн далбаан дор элдвээр савеганадаггүй ард түмэн бол монголчууд. Хугацаа, газар хоёр заалган жагсахчаан болж, болно гэхээр цуглаж, тар гэхээр тарж төрдөө итгэдэг миний ард түмэн. Төр самуурахаас эмээж чаддаг, сайн мууг нарийн мэдэрч чаддаг ард түмэн. Тэгэхдээ сонгох, огцруулах, зөвшөөрөх, үл зөвшөөрөх эрх гагцхүү ард түмний гарт буй. Миний хувьд цухалдахдаа дутуу бодож омтгойдсон зүйл байх аваас хүлцэн соёрх.
Эрх дарх, алдаа амжилтыг зөв зохицон хувааж, эдэлж болдог байж… Эв нэгдлээ хувааж болохгүй шүу.
Та нарыг хүндэтгэсэн ёсолсон Сүхбаатар дүүргийн XIII хорооны Рашааны задгайд суух иргэн Бавуугийн Лхагвасүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button