Мисс Содтуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусална

Туе аяны гол зорилго нь сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын нийгмийн асуудалд чиглэсэн төрөл бүрийн үйл хэрэгт өөрсдийн оролцоог нэмэгдүүлж, хувь нэмрээ оруулах аж. Мэн олон кампанит арга хэмжээг өрнүүлэн хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг уриалан, оролцуулж хуримтлагдсан орлого хандивыг хүүхдийн сайн сайхны төлөө зориулах гэнэ. Туе аяны нээлтийн арга хэмжээ ирэх даваа гаригт Улаанбаатар зочид буудалд болох бөгөөд энэ үеэр урлагийн оддын тоглолт, санаачлагч Ч.Содтуяагийн зохион бүтээсэн загварын шоуг үзүүлэх юм байна. Уг арга хэмжээний тасалбарын үнэ нь 50 ам.доллар бөгөөд үүнд оролцуулахаар улс төр, урлаг спортын хүмүүсийг урьсан байна. Эндээс хуримтлагдсан мөнгийг эхний ээлжинд 29 дүгээр тусгай дунд сургуульд хандивлах юм байна. Цаашид цуврал арга хэмжээ зохиох бөгөед түүнээс олсон орлого бүгдийг эмзэг бүлгийнхэнд зориулах аж.
(өдрийн сонин 2004.09.18 232)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button