Yзлэгийн цаад учир нь ДОХ-ын вирус илрүүлэхэд байсан уу?
Гэвч тухайн үед нь амралтын өдрүүд таарсан тул хугацааг дахин сунгах болсныг мэн л нийт мэдээллийн хэрэгслээр зар-лаж эхэлсэн.
Ийнхүү олны анхаарлыг татан, зориуд зарлан байж хийсэн үзлэг нь есдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд бо-лов. Хичээл эхлээд дөнгөж долоо хонов уу үгүй юү, нэгд-сэн журмаар ийн эрүүл мэндийн үзлэг хийсэн нь тухайн үедээ хэн хүний гайхшралыг багагүй төрүүлсэн. Үзлэг ямар ч үнэ төлбөргүй явагдаж байлаа. Энэ нь ч мэн чухам юу болоод байгаад гайхаж, хардах нэг үндэс болсон байж болох. Мэдээж төлбөртэй бол оюутнууд тэр бүр үзүүлж, харуулахгүй л байсан болов уу. Нийт 28038 оюутныг ха-марсан энэхүү шалгалт-ын дүн дийлэнх хувь нь амны хөндийн өвчтэй, нэг хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн гэж гарсан. Харин чухамдаа ийн хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн олныг хамарсан үзлэг, шин-жилгээ явуулсны цаад шалт-гаан нь ДОХ-той хоёр оюутныг илрүүлэх явдал байсан тухай өнөөдөр ам дамжуулан ярьж байна. Гэхдээ уг үзлэгээр ДОХ-ын вирус тээгч илрээгүй бололтой. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр эрүүл мэндийн үзлэгийг ийм яаруу, сандруу зохион байгуулж байсныг санахгүй юм. Магадгүй оюутнуудад нэн даруй нарийн мэргэжлийн үзлэг хийх даалгаврыг хэн нэг нь өгсөн байж таарна. Харин үнэ төлбөргүйгээс ч тэр үү, үзлэгийг нарийн чанд хийх эрмэлзэл тухайн эмч нарт байхгүй байсан бололтой. Учир нь ямар нэгэн вирус тээгч илрүүлэх хүртэл нарийн узлэг хийгээгүй гэж үзлэгт хамрагдсан оюутнууд баталж байсан. Нийтийг хамарсан үзлэг хийх нь байтугай ямар нэгэн шинжилгээ хийлгүйгээр оюутнуудаас цус худалдаж авдаг байсан үе саяхан.
Угаас мөнгө төгрөгийн байнгын хэрэгцээтэй явдаг оюутнууд бие биеэ даган хөөрч, өөрт нь муу сайны алиныг нь ч ялгалгүй тэнхмийнхээ үүдэнд дугаарлаж зогсоод л цусаа өгчихнө. Энэ нь Цусны төвийнхендөө ч, оюутан бидэнд ч хэрэгтэй ажил болчихдогсон. Гэхдээ одоо эргээд бодоход нэн айм-шигтай санагдав. Хамгийн гол нь ДОХ-той хоёр оюутан байгаа тухай мэдээ сонс-соноос болоод тэр шүү дээ. Үнэхээр оюутнууд ДОХ-ын вирус тээсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Уг нь нийт оюутныг хамруулан байж хийсэн нарийн мэргэжлийн узлэгээ үнэхээр зохион байгуулалттай, чанартай хийсэнсэн бол өнөөдөр нийгэмдээ ч, Монголын ирээдүй болсон оюутан залуустаа ч хэрэгтэй ганц ажил болох байж. Байсхий-гээд л мөнгөний гачаалд орчихдог оюутан охид зарим үед биеэ үнэлэгч болон хувирдаг гэх.
Ялангуяа дотуур байранд, гэр орноосоо хол амьдрагч охид гол төлөв биеэ үнэлдгийг цагдаа нар ч баталдаг. Түүнчлэн сүүлийн үед танилцах зарын ихэнх хувийг санхүүгийн туслалцаа үзүүлэх эмэгтэйтэй нас хар-галзахгүй танилцаж, дотносно гэсэн зар эзлэх болсон. Биеэ эвтэйхнээр ийнхүү үнэлчих-дэг болсон эрчүүдийн мэн дийлэнх нь оюутан байдаг гэнэ. Ингээд бодоход өнөөдөр оюутан залуучуудын дунд халдварт өвчний аюулын харанга дэлдвэл цочирдоод байх зүйл нэгэнт үгүй болчихсон санагдах. Гэхдээ байж болзошгүй хэмээн таамаглаж буюу ДОХ-ын вирус үнэхээр оюутнуудаас илэрвэл энэ нь нийгммийг цочроосон аюултай мэдээ болох билээ.
(өдрийн сонин 2004.09.20 233)