Эвслийн гишүүдийн санал хуваагдав

МАХН-ын бүлэг өөрийн санаачилсан энэ асуудлаар хатуу байр суурьтай байгаа бөгөөд орон нутгийн сонгуулиар барьцаалан эвслийн бүлэгт тулгалт хийж үзжээ. Харин Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн гишүүд МАХН-ын саналыг хүлээж авах эсэх талаар үдээс хойш нэлээд ширүүн маргасан байна. Гурван цаг орчим маргалдах явцад нэг хэсэг нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдын апбыг хоёр хоёр жилээр ээлжлэн хэрэгжүүлэх саналыг хүлээж авъя. Гацаанаас түргэн гарч УИХ-ыг ажилд нь оруулъя.
Орон нутгийн сонгуулиа түргэлье гэсэн байр суурьтай байжээ. Тэдний тоонд зөвшилцлийн ажлын хэсэгт шинээр орсон зарим гишүүн багтсан байна. Зарим нь хоёр тал санал тохирохгүй байгаа аоуудлыг хойшлуулаад цаашдын ажлаа бодъё гэжээ. Гэвч энэ саналыг МАХН хүлээж авахыг хүсэхгүй байна. Эвслийн гишүүдийн дийлэнх нь төр, засгаар хоёр
хоёр жилээр ээлжлэн тоглох саналыг хэрхэвч хүлээж авахгүйгээ мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөжээ. МАХН-ын бүлэг үүнийг зөвшилцөөнөес ухарч ажил хэргийн төлөө бус албан тушаалын төлөө яваа хүмүүсийн бодол хэмээн үзэж эвелийнхнийг зэмлэсэн шуурхай мэдээг хэвлэлүүдэд тараалаа.
(өдрийн сонин 2004.09.21 234)